1. ДАРАНГУЙЛАГЧ

1.5K 93 10
                                    

Хотын захын хэдэн асарын гадна хүн тасрах шинжгүй харин ч бүр нэмэгдэж ирсээр байх ба төв асарын үүд нээгдэхийг тэсэн ядан хүлээж байлаа.

Улаан болон шар өнгийг хослуулж бүтээсэн циркийн дугуй хэлбэртэй асарын үүд нээгдэж тэр их хүн хормын дотор арга болох нь тэр.

Хадагтай ноёдоо! Та бүхний хүсэн хүлээсэн мөч ирлээ!

Хэн нэгний бүдүүн баргил хоолой дуулдаад өнгөрөхөд үзэгчдийн суудалд заларсан хүмүүс шагшин шуугих ажээ.

Удалгүй дахин өнөөх хоолой гарч залгуулан баахан хачин хувцас өмсөж нүүрээ инээдтэй гэгч нь будсан алиалагч нар хүрэн улаан хөшигний араас гарч ирэх нь тэр.

Хачин хачин үзүүлбэр үзүүлж томоос том асар майхны голын том тойргийг тойрч суусан олон хүнийг хөгжөөж инээлгэх авч хэнийх нь ч нүдэнд баяр баясал үзэгдэхгүй аж. Урууланд нь тодорсон инээмсэглэл хэнийг хуурах гэсэн юм гэмээр хүчээр татаж инээмсэглэх бөгөөд уруул нь чимчигнэн чичрэх ажээ.

Тэд бие бие дээрээ давхралдан зогсож нэг нэгээ бөмбөг мэт дамжуулан шидэж аюултай гэсэн бүгдийг хийж хүмүүсийн нүдийг баясгаж байлаа.

Багагүй урт хугацааны үзүүлбэр өнлөрлөж хүмүүс дугуй майхнаас цувралдан гарцгаалаа.

Яг тэр мөчөөс эхлэн өнөө алиалагч нарын инээмсэглэл замхран одож дүрлэгэр нүднүүддээ айдсын харц агуулах ажээ.

Удалгүй өнөөх баргил хоолойтой нэгэн хөшигний араас гарч ирэх бөгөөд тэрнийг харсан 20-иод алиалагч хурдан гэгч нь гүйлдэн нэг эгнээнд жагсан зогсоцгоолоо.

"Дугаар 2, дугаар 5!" Хөмсгөө атиралдуулан зангидсан тэрээр жагсаалын эхнээс 2 болон 5-т зогссон хоёрыг цохон дуудав.

Өнөө хоёр битүүхэндээ айдаст автан хоёул урагш нэг нэг алхлаа.

"Жагсаалын дараалал яагаад буруу байгаа юм?!"

Сандарсандаа өөр хүний байранд ороод зогсчихсон хоёр дотроо өөрсдийгөө хараан яаж шийтгүүлэхээ бодож ядан зогсоно.

"Бүтэн 2 жил өнгөрчихөөд байхад иймхэн дарааллыг олигтойхон олоод зогсчихож чадахааргүй байна уу? Жон Жонгүг!"

Багахан өндөрсгөсөн тэрний дуу тэднийг хангалттай цочоон айлгаж байлаа.

𝐓𝐡𝐞 𝐂𝐥𝐨𝐰𝐧ᵛᵏ |✔|Donde viven las historias. Descúbrelo ahora