10. ЮНА

485 78 15
                                    

"Хэнийг тэгтлээ хайгаад байгаа юм?"

Үзүүлбэр үзэж байгаа хүмүүс дунд алхах сургуулийн хоёр сурагч байх ба нэг нь ямар нэг зүйл дутуу байгаа мэт юуг ч юм хайгаад байх аж.

"Уг нь энд нэг миний үеийн царайлаг залуу байдаг юм аа. Хэд ч тоолсон 20 биш 19 байгаад байх юм. Миний хайгаад байгаа хүн л байхгүй юм шиг байна"

Ингэж хэлж байгааг бодвол үргэлж ирдэг бололтой.

"Нүүрээ ингээд адилхан будчихаад байхад ялгахтайгаа байна гэнэ шүү. Тоглохоо боль"

"Үгүй ээ би мэдрээд байна. Тэр хүүхэд л алга"

Үзүүлбэр дуусч урьдын л адил хүмүүс цувралдан гарцгаав. Харин өнөөх охидын нэг нөгөөхөө дагуулан бусад асарт юу байдгийг үзэхээр тойрон алхаж эхлэв.

Хоолны асар, нэгдүгээр асар гээд бүгдийнх нь үүдээр шагайсаар хамгийн хойно нь байрлах Жонгүг унтаж буй Тэхёны асарын үүдэнд ирэв.

"Болохгүй юм биш үү... хүн хүрээд ирвэл яах юм?"

Нэг нь хориглож нөгөөх нь зөрүүдэлсээр дотогш оров.

"Унтаж байсан байх нь. Миний бодож байснаас ч царайлаг юм"

Охин утсаа гаргаж ирэн түүний зургийг хэд хэд дарж аваад асарыг тойрон эд зүйлсийг нь сонирхож эхлэв.

"Хөөх энэ зургийг хар даа... Царайлаг юм аа"

"Ингэж хамаагүй энд байж болох юм уу даа"

Сониуч охиныг зогсоо зайгүй болох болохгүйг сануулах найз нь залхаасан бололтой нүдээ эргэлдүүлсээр цааш нь сонирхох аж.

"Сүртэй гэдэг нь... Уучлал гуйгаад л гарчихна шдээ"

Өнөөх охин орны дэргэдэх жижиг модон авдрыг олж харин очиж үзвэл цоожтой байх аж.

"Түлхүүр нь ойр хавьд байхгүй л байх даа..."

"Юна явцгааяа. Хүн ороод ирвэл баларна шдээ"

Тэрний яриаг сонссон ч шинжгүй авдрын түлхүүрийг хайн ухаж төнхөсөөр дэрэн доор байсан түлхүүрийг олоод авчих нь тэр.

"Мэдээд байсан юм"

Юна авдрыг нээн хамгийн дээр нь тавьсан хүрэн модон хийлийг барьж авав. Тэгээд мөрөн дээрээ тавин нүдээ аниад хэд дуугаргахад найзынх нь сандарсан хоолой сонсогдов.

"Юна тэр..."

Тэрний зааснаар ор луу харвал Жонгүг сэрчихсэн тэднийг гайхан суух аж.

𝐓𝐡𝐞 𝐂𝐥𝐨𝐰𝐧ᵛᵏ |✔|Where stories live. Discover now