19. ШИНЭ ЦИРК

370 60 3
                                    

Бүх зүйл сайхан болж байлаа.

Ямар нэг асуудалгүй хэрүүл маргаан атаа жөтөөгүй. Яг л Сокжины мөрөөддөг байснаар.

"Өнөөдөр хэний ээлж юм бэ?!!"

"Чинийх тэнэг ээ!"

Хоол хийх өдөртөө бүгд л нэг нэг рүүгээ чихэж ээлжнээсээ бултах гэж оролдоно. Харамсалтай нь Ким Сонү Жонгүг хоёроос өөр бултаж байсан хүн байдаггүй аж. Үнэндээ тэр ганц ч удаа хоол хийж үзээгүй юм. Чадахгүй юм чинь яаж хийх юм?

Хатагтай ноёд оо! Өнөөдөр манай циркийн 5 жилийн ой тохиож байгаа учир бид илүү онцгой илүү нүд баясгах үзүүлбэр үзүүлэх болно. Таалан сууж биширцгээнэ үү!

Энэ удаад зүгээр ч нэг алиаглагчийн үзүүлбэр байсангүй галтай цагираг илбэ элэг хөшөөм элдэв жүжиглэлт гээд олон зүйлс нэмэгдсэн байлаа.

"Нэг... хоёр... гурав... дөрөв... тав... тав... Яагаад ийм цөөхөн байгаа юм бол?"

"Юу тэр вэ?"

"Энд миний таних тавхан хүн байна шүү дээ... бусад нь хааччихаа вэ?!"

"Дахиад л биш шүү..."

"Тэгсэн хэрнээ хорин таван хүн байх юм. Манай убба нар хаана байна аа?!"

Үзэгчдийн суудлаас хүн бүрийн царайг дахин дахин нягтлан харах охин их л хачин царайлан гоншигонох аж.

"Ах гуай! Танай бусад хүн хаана байгаа юм?"

Бүгд дууссаны дараа тэр Тэхёны урд зогсчихоод хааш нь хөдөлгөхгүй шалгаасаар байв.

"Чи энийг энд авчрахгүй гээгүй бил үү?"

"Би дийлээгүй юм аа... уучлаарай. Ядаж дахиад хэрэг тарих вий гээд дагаад ирсэн юм"

"Яагаад миний асуултанд хариулахгүй байж энэнтэй чалчаад байгаа юм бэ?! Бусад ах нар хааччихсан юм гээд байхад!"

"Байхгүй ээ! Дахиад ирэхгүй. Явж үз!"

Тэхён Юнаг хөөн эргүүлж харуулан нуруу руу нь түлхсээр цаашлуулахад нөгөө охин ч гараас нь татан цааш дагуулан явах аж.

"Ядаргаатай охин юм аа...?"

"Ахаа хоёулаа маргааш хот руу оръё тэгэх үү?"

𝐓𝐡𝐞 𝐂𝐥𝐨𝐰𝐧ᵛᵏ |✔|Where stories live. Discover now