"Замаас холд!"
"Уулзаагүй хоёр жил болчихоод уулзахдаа ингэж муухай аашлах байсан юм гэж үү?"
"Холд гээд байна! Би хүн хайх гэж ирсэн болохоос та нартай зууралдах гэж ирээгүй"
Тэхён тэднийг түлхэн хажуугаар нь гарахдаа айгаагүй гэвэл худлаа болох биз.
"Хүн хайх гэсэн үү? Арай... жаахан хүүхэд дагуулсан хоёр эрэгтэй юм биш биз дээ?"
Тэрээр доогтой нь аргагүй араас нь ингэж хэлэхэд Тэхён шууд эргэж харан заамдаад авав.
"Муу каннибал новш! Чи тэрнийг яасан?!"
"Идчихсэн"
Өнөөх каннибал галзуу мэт инээн өөдөөс нь ширтэхэд Тэхён хий дэмий сандарснаа ойлгон хүчтэйхэн дугтарч тавиад замаа хөөхөөр зэхэв.
"Ингээд л хаяад явах юм уу? Чи бидэнтэй 15 жил амьдарсан. Ядаж хүн болгож өсгөсөнд баярлалаа гээд хэлчихвэл би тэдний чинь хаана байгааг хэлж болно шдээ"
Тэхён тэр дороо байрандаа зогсон яахаа бодолхийлэв. Тэгээд эргэж харан сөхөрч суугаад "Өдий хүртэл хүн болгож өсгөж өгсөнд маш их талархаж байна. Харин одоо тэрний хаана байгааг л хэлчих. Тэр миний аминаас ч үнэтэй хүн"
Тэр анх удаа ингэж бардам сэхүүн зангаа гээж хэн хэгний өмнө сөгдөж сууж байгаа ба үүнээс нь тэр бяцхан жаалд хэр их хайртайг харж болох биз.
"Тэд нар чамайг ямар их өөрчлөө вэ? Хуучны Тэхёныг санаад эхэлчихлээ байна"
"Гуйя тэрний байгаа газрыг л заагаад өгчих"
"Би тэднийг Чүэ Минугийн байшин руу явж байхыг харсан. Чамайг гэж бодоод л хэлж байгаа юм шүү"
"Баярлалаа"
Тэхён тэдний аашийг хөдөлгөчихгүйн тулд талархаж байгаа дүр үзүүлэн нэг бөхийгөөд буцаад алхаж эхлэв.
Ууртай байгаа нь гараа чанга атгасанаас нь л мэдэгдэх ба шүдээ зууж харц нь ч ширүүссэн байв.
Гэхдээ тэр өөрт нь худлаа хэлсэн Минуд биш түүнд итгээд гэрийг нь шалгаж үзээгүй өөртөө уурлаж байсан юм.
"Хөөх... Би бүр гайхширхаа ч байж байх шиг байна"
"Бид тэрнээс өрсөж Жонгүгийг аваад зугтах хэрэгтэй"
Ёстой циркчин гэдгээ гайхуулж модноос мод дамжиж байсан Бомгю Тэхён хоёр тэдний яриаг яг эгц дээрээс нь сонсоод бүр хараад сууж байсан нь энэ.
Модноос буун каннибалд ч тэр Тэхёнд ч тэр харагдчихгүй гэсэндээ хэд хэдэн модны цаагуур тойрон урд нь гаран гүйцгээв.
Хэдий Тэхён Бомгюгийн найз залуу болчихсон ч гэлээ сэтгэл нь тэр чигтээ Жонгүг дээр байгаад Бомгю санаа зовж байсан юм. Хэрэв гэнэт л сэтгэл нь хувираад Жонгүгийн араас гүйгээд унавал яана?
Ямар ч эргэлзээгүй хаалгыг нь хүчтэй гэгч нь татан орсон залуу байшин доторхыг гүйлгэн харахдаа байрандаа таг гацсан 3 залуу болон цонхны дэргэдэх орон дээр өвдгөө тэврэн суух жижигхэн залуугаа олж харах нь тэр.
"Жонгүгаа нааш ир. Харьцгаая" түүнийг ингэж хэлэхэд Жонгүг яаж сууж байсан тэр хэвээр түүнийг ширтэн суусаар л байв.
Тэхён хурдан бас том том алхсаар өмнө нь очиж суун гарыг нь атгаад "Уучлаарай. Олж чадахгүй жаахан удчихлаа"
Жонгүгийн нүдэнд аль алийг нулимс цийлэгнэчихсэн түүнийг ширтсээр л...
"Би аав ээжийг чинь алаагүй шүү дээ Жонгүгаа. Цагдаа надад тэдний амьд байгааг хэлсэн. Харин чи надад тайлбарлах боломж огт өгөөгүй. Бүр эргэж ирэхгүй гадаад руу явчихсан гэсэн. Би тэднийг алаагүй"
Тэхён аргадсан янзтай зөөлөн дуугаар ингэж хэлэхэд Жонгүг нулимсаа арчин нусаа татаад "Нээрээ юу?"
"Мм. Үнэхээр би тэднийг алаагүй. Тиймээс одоо буцаад харьцгаая тэгэх үү?"
"За"
Жонгүг толгой дохин орноос босож ирэхэд Тэхён шууд л тэврээд авав.
"Санасан шүү. Чамайг зөндөө их санасан"
Тэхён түүний үсийг илэн зөөлөн бас дулаан тэврэлт бэлэглэх ба үүнийг нь удтал харж зогссон нөгөө гурав бараг л уярчихаад байв.
"Та хоёр ч таарч дээ... Ийм сайхан хайрыг үгүй хийх гэж л байдаг" Мину толгой сэгсрэн гасласаар онгорхой орхигдсон хаалгаа хаах гэтэл амьсгаагаа дийлж ядсан хоёр хүн дайрах шахам орж ирэх нь тэр.
"Юу вэ?! Юун хүмүүс вэ?!"
"Жонгүгаа наад хүндээ итгэж болохгүй шүү. Наадах чинь каннибалын хүүхэд. Чамайг идчихэж мэднэ!"
"Тэхён ах уу? Каннибал гэнэ ээ? Тэр чинь юу юм?"
"Хүн иддэг хүнийг каннибал гэдэг юм. Тэрнээс холд Жонгүг!"
Тэхён яаран тэдний голоор ороод Жонгүгийг хамгаалах мэт урдуур нь зогсов.
"Ахаа үнэн юм уу?"
Жонгүгийн санаа зовсон байртай басхүү айсан шинжтэй ингэж асуухад Тэхён санаа алдаад "Каннибалтай хамт өссөн нь үнэн ч тэдний хүүхэд бол биш. Тэд зүгээр л намайг өсгөж өгсөн юм. Хэрэв тэд нар байгаагүй бол би өнөөдөр энд байхгүй байх байсан. Бас та нарыг ой руу оруулдаггүй байсан шалтгаан энэ. Хэрэв нэг баригдвал амьдрах цаг чинь дууслаа л гэсэн үг"
Тэгэхээр Тэхён бараг л өргөмөл хүүхэд болж таарч байх шиг байна. Уг нь бараг бүгдийг нь бичээд дуусгачихсан байсан ч арай утгагүй бас богино болох гээд байсан болохоор өөрчлөөд бичихээр шийдлээ.
Шүүмж хүлээж авна♡
BẠN ĐANG ĐỌC
𝐓𝐡𝐞 𝐂𝐥𝐨𝐰𝐧ᵛᵏ |✔|
FanfictionЯмар нэг гэм нүгэл үйлддэг хүний ард шалтгаан байж л байдаг шүү дээ. Хэчнээн муу хүн байлаа ч анхнаасаа тийм байгаагүй. Хүн бүрийн өнгөрсөнд сайхан ч зүйл бий. Муухай ч зүйл бий. Засах л хэрэгтэй. /2021.08.11/ - /2021.09.23/