22. ТОЛГОЙГ ЧИНЬ АВАХ БОЛНО! [ending]

687 83 7
                                    

Заримдаа хайртай бүхнийхээ төлөө өөрийгөө ч хаях хэрэг гардаг.

Жонгүг ой дундуур ийш тийш ширтэн чимээгүй алхана.

Чи очлоо гээд юу ч хийж чадахгүй. Ашиггүй хүн хэрэггүй.

Тэр Тэхёны хэлсэн үгийг эсрэгээр нь эргүүлэхийн тулд бас хайртай залуугаа аврах гэж өөрийн мэдэлгүй л ой руу орсон нь энэ аж.

Харин нөгөө талд Тэхён тэдний унтахыг хүлээн одоо хүртэл ухаан ороогүй мэт хэвтсээр л байв.

Хэсэг хугацааны дараа тэдний хурхирах дуулдаж эхлэхэд Тэхён өндийж ирэн халааснаасаа эвхэгддэг хутга гаргаж ирээд өөрийг нь хүлсэн хүлээсийг тасдаж хаяад зугтах ажилдаа оров.

Ийм хүмүүсийн байшинд ирэх гэж байхдаа ямар нэг зэвсэггүй байна гэдэг жинхэнэ тэнэглэл.

Нээгдэж хаагдах бүртээ чахран дуугарах хуучин модон хаалга л төвөг удна уу гэхээс өөр ямар нэгэн хэцүү асуудал бараг л байхгүй биз.

"Ахаа!"

Энэ хүртэл ямар ч асуудалгүй бүх юм төлөвлөгөөний дагуу явж байсан юм. Жонгүг гарч ирэх хүртэл.

Тэхёныг дөнгөж гарч ирэхэд Жонгүг ирж таарах ба хараад л шууд орилчихсон хэрэг. Ноход ч чанга гэгч нь хуцаж Тэхён яаран хаалгыг гаднаас нь цүүлж орхиод Жонгүгийг хөтлөн гүйж эхлэх нь тэр.

Харин дотор үлдсэн тэд хаалгыг салж унатал нь өшиглөж орхиод араас нь нэхэх аж. Магадгүй хүн иддэг болохоор жирийн хүнээс хэд дахин хүчтэй байж ч мэднэ.

"Яах гэж ирсэн юм бэ?!"

"Танд л туслах гэж..."

"Би ганцаараа чадах байсан. Чи хүртэл аюулд орж болох байсан!"

"Гэхдээ..."

"Ирж байна. Явцгаая!"

Хэсэг хугацаанд амьсгаагаа даран зогсохдоо жижигхэн зэмлэлт авсан Жонгүг бага зэрэг урвайсан байх ба ядаж л Тэхёнд хөтлүүлээд гүйж байгаадаа баярлаж байлаа.

Чад хийчихэлгүй эсэн мэнд гарч ирсэн залуус одоо л нэг амьсгаа авахтайгаа болж дөнгөж мандаж буй нар луу бага зэрэг инээмсэглэн ширтэнэ.

Дахиад ийм асуудал гарахгүй гэдэгт итгэлтэй байна. Тэд хангалттай хаширсан байх.

Нохойнд хазуулсан тэдний шарх энгийнээр эдгэх тийм ч амар биш учир эмнэлэг бараадах хэрэг гарсан ба бүрэн эдгэрэх хүртэл нь багагүй хугацаа өнгөрсөн юм.

𝐓𝐡𝐞 𝐂𝐥𝐨𝐰𝐧ᵛᵏ |✔|Where stories live. Discover now