Нар нэлээн дээр хөөрч залуус асараасаа гарч ирцгээн өдөр эхэлж байлаа. Тэр дунд нэг хүн хэн нэгнийг хайн нааш цааш явсаар л байв.
"Жонгүгаа... Жон Жонгүг...! Чи Жонгүгийг харсан уу?"
Асар бүрийг шалгаж горхины ойролцоо үзсэн ч ор мөргүй.
Эцэст нь бас л Тэхёны асарын өмнө итгэлгүйхэн зогсоно. Орох уу? Эсвэл үгүй юу?
"Жонгүг энд байгаа юу?"
"Байхгүй ээ"
Зориг гарган дотогш ороод асуултаа асуувал тэр дор нь сулхан дуугаар хариулт нь ирэв.
Урвагар царайлсаар буцаж гаран ойр дотно байдгаар нь Жинийг хайж эхлэв. Бас л усанд хаясан чулуу шиг таг чиг.
Мөн түүний дурлаад үхэж хатдаг Намжүүн ч тэр.
Юу вэ? Хамт алга болчихсон юм уу?
"Танай асарын 3 хааччихсан юм?"
"Би яаж мэдэх юм"
Ойрхон байснаар нь Жиминаас асуусан ч урьдын л адил ааш гарган хэдэрлэнэ. Хусог ч бас юм мэдсэн царайгүй бусад асарынхантай хөөрцөглөнө. Энэ дунд тэднийг үгүйлэх хүн байхгүй бололтой.
"Түрүүнээс хойш харж суулаа. Хэнийг хайгаад байгаа юм?!"
"Жонгүг алга. Усанд шидчихсэн чулуу шиг хаана ч байхгүй байна"
Тэхён нэлээн санаа зовсон янзтай ийн хэлээд хажуугаар нь өнгөрөн эрэлээ үргэлжлүүлэхэд Бомгю хөмхийгөө зуун араас нь харсаар үлдэв.
"Жонгүгаа! Хаана байгаа юм бэ?!"
3 цаг өнгөрч байлаа. Жонгүгаас сураггүй хэвээр. Тэхён одоо хүртэл нэрийг дуудан наагуур цаагуур явсаар л. Хоолой нь ч гарахаа байж уруул нь хатчихсан үе үе гэдэс нь хоол нэхэн дуугарна. Гэсэн ч түүнд хамаа байсангүй.
"Та тэрнийг яачихсан юм бэ?! Хаанаас ч хайгаад олдохгүй байна"
Аргаа барсандаа Тэхёны асарт орж ирэн хашгичиж буй тэрэнд одоо айдас гэх юм Жонгүг олдохгүй байх вий гэхээс өөр огт алга.
Гараа чангалан атгаж харц ширүүссэн байх бөгөөд шүдээ тас зуусан байв.
"Юу гэсэн үг юм?"
"Жонгүг алга гээд байна! Та тэрэнд юу хэлж юу хийчихсэн болоод одоо хүртэл харагдахгүй байгаа юм!"
"Жонгүг алга болчихоо юу? Хэзээнээс?!"
"Больж үз! Өдөржингөө хайж байхад чам шиг хөгийн амьтан зүгээр л унтаж байдаг. Түүнд минь юу хийчихсэн юм?!"
YOU ARE READING
𝐓𝐡𝐞 𝐂𝐥𝐨𝐰𝐧ᵛᵏ |✔|
FanfictionЯмар нэг гэм нүгэл үйлддэг хүний ард шалтгаан байж л байдаг шүү дээ. Хэчнээн муу хүн байлаа ч анхнаасаа тийм байгаагүй. Хүн бүрийн өнгөрсөнд сайхан ч зүйл бий. Муухай ч зүйл бий. Засах л хэрэгтэй. /2021.08.11/ - /2021.09.23/