❀
"Чи зүгээр үү?"
Амьсгаа даран зогсох миний хажууд нэгэн эрэгтэйн хоолой дуулдахад би сая нэг ухаан орон түүний өөдөөс харлаа.
"Тийм ээ."
"Гэхдээ чи яг л ухаан алдах гэж байгаа мэт харагдаж байна."
"Би зүгээр ээ, баярлалаа."
Урагш ахин алхахдаа хөл алдсанд өнөө залуу намайг тосон аваад инээмсэглэв.
"Зүгээр биш болохоор энд жаахан амарчих."
Гурван өдрийн турш оршуулгын ажил хийсэн надад ямар ч тэнхэл байгаагүй нь үнэн. Өдөр нь ажиллаж, шөнө нь нойргүйдсэн атал яагаад ч юм би унтах эсхүл ямар нэг зүйл идэхийг хүсэхгүй байсан юм.
Цагаан царайтай, туранхай, өндөр залуу. Гудамны булангийн сандал дээр намайг суулгачихаад хажууд минь зогсон тамхи асаах нь нүдний буланд харагдана.
"Баярлалаа."
"Юунд?"
"Та байгаагүй бол би ухаан алдаад унах байлаа. Гар утас маань эвдэрчихсэн болохоор утсаар ч ярьж чадахгүй-"
"Зүгээр дээ. Тийм болохоор жаахан амарчихаад яваарай."
Өмдөндөө гараа хийчихээд, тамхи татсан чигтээ яваад өгөх түүний араас би ширтсээр үлдлээ.
Шинэхэн цасан дээр гутлын мөр нь хоцорч, тамхины утаа сая нэг агаарт замхрахтай зэрэгцэн би инээж байгаагаа мэдэрсэн юм.
Бусдын хэрэгт оролцох дуртай, гуниг тээсэн эр.
Яг л намайг орхиод одсон түүнтэй ижилхэн нэгэн байна.
❀
Tulip: Hiatus авсан энэ хугацаандаа оруулах цор ганц бичвэр маань байгаа юм... Анхны short story болохоор алдаа, дутагдал их гарч магадгүй шүү...🌸
YOU ARE READING
My Two Faces || Mgl
Short Story[Short Story] {Book 1} Чи хэзээ нэгэн цагт хоёр хүнд нэгэн зэрэг дурлаж байсан уу? /Completed/ *Энэхүү бичвэрт гарч буй дүрүүд, үйл явдал, байршил зэрэг нь бүгд зохиомол болно.