17 | Өнчин Хүү

641 131 56
                                    

Гэрийн хаалгыг татан нагац байгаа эсэхийг шалгавал дотор нэг ч хүн байсангүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Гэрийн хаалгыг татан нагац байгаа эсэхийг шалгавал дотор нэг ч хүн байсангүй. Ёнжүний гараас хөтөлсөөр өрөөндөө ороход тэр над руу зөөлхөн инээмсэглэв.

"Ёнжүнаа?"

"Мм?"

"Надтай унтах уу?"

Тэр хачин инээсээр, "Зүгээр юм уу? Убба нь ширүүн юм сан... Манай Мина арай л балчир-"

"Зүгээр л тэврэлдээд унтъя гэж байхад юу төсөөлөөд байгаа юм?"

"Аан, тийм байх нь..."

"Бас жаахан гэчихжээ. Жаахан найз охинтой болсонд чинь бүр харамсаж байна."

"Муу ч үгүй би чамаас 5 насаар ах шүү!"

"Ойлголоо, настан минь."

Дүрэмт хувцсаа солихоор товчоо тайлж эхэлвэл Ёнжүн хачин царайлсан чигтээ орон дээр суугаад өгөв. Тухтай хувцсаа өмсөөд түүнийг налан суухад Ёнжүн баруун гарын эрхий хурууныхаа ард талыг маажиж байх аж.

Юунаас түгшээд байгаа юм бол?

"Нөгөө... Мина?"

"Мм?"

Хөлийг нь дэрлэн хэвтээд хамарт нь хүрэхэд тэр жаахан ярвайх шиг болов.

"Ээж чинь эмнэлгийн сувилагч. Гэтэл охин нь өвчтнийг нь оргоход туслаад, байнга уулзах зүгээр гэж үү?"

"Баригдахгүй байхад л болно."

"Чи мэдмээргүй байна уу?"

"Юун тухай?"

"Миний тухай."

"Тийм ээ, мэдмээр байна."

Анх танилцсан цагаас хойш л би үүнийг хүссэн. Ёнжүн надад хэзээ ч өөрийнхөө, эсвэл гэр бүлийнхээ тухай ам нээж байгаагүй. Ээж хэлэхдээ сэтгэл хуваагдах эмгэгтэй хүмүүс бага насандаа маш том цочрол, сэтгэцийн гэмтэл авсан байдаг гэсэн болохоор би түүнээс асууж ч зүрхлээгүй юм.

"Төрсөн цагаас минь эхлээд надад эцэг эх гэх хүмүүс байгаагүй. Асрамжийн газрын ажилчид, бусад хүүхдүүд ч их найрсаг болохоор тэнд амьдрах тийм ч онцгүй байгаагүй юм. Гэхдээ... 6 настай байсан. 6 насны минь төрсөн өдрөөр намайг нэг эмэгтэй гэр лүүгээ дагуулж явсан. Тэгээд өөрийгөө ээж гэж нэрлэсэн л дээ. Анхандаа бүх зүйл сайхан, би ч тэр хүнд дасаж байсан ч..."

Ёнжүний нүднээс нулимс асгараад ирэв. Тэр арайхийн амьсгалж байгаа гэлтэй, хоолой нь цахиртан, "Намайг гэртээ аваачсан эмэгтэй гаж донтон байсан."

Би ч мөн нулимсаа барьж тэвчээгүй. Ердөө зургаахан настай жаахан хүүхэд шүү дээ? Тэр их зовлонг яаж туулсан юм бол?

"Яаж зугтсан юм бэ?"

"Тэр эмэгтэй намайг үхтэл минь зодоод замын хажуу руу өнхрүүлчихсэн. Магадгүй үхсэн гэж бодоо биз. Хүйтэн бороон дунд хөдлөх тэнхэлгүй хэвтэж байхад намайг одод ивээсэн хэрэг. Аз таарч цагдаа нар намайг олоод өөр нэг асрамжинд өгсөн."

Хацрыг нь даган урсах нулимсыг арчаад, өндийж суухдаа түүнийг тэвэрвэл Ёнжүн арай тайвширч буй бололтой амьсгаа нь хэвийн болж байгаа нь мэдрэгдэв.

"Бүх зүйл өнгөрсөнд хоцорсоон. Зүгээр."

"Би өөрийгөө жирийн л нэг сурагч гэж боддог байсан тэр үед аль хэдийнэ туслахтай болчихсон байсан. Анх 17-той байхад тэр гарч ирсэн гэнэ лээ."

"Яаж мэдсэн юм?"

"Би... би..."

"Зүгээр дээ. Надад хэлж болно."

"Хамгийн эхлээд мэдэх үед би ангийнхаа охинд муу зүйл хийхээ шахсан байсан. Одоог хүртэл санаанаас минь гардаггүй. Надад эелдэг ханддаг сайхан сэтгэлтэй тэр охин, ухаан ороход минь шороотой хутгалдаж, үнхэлцгээ хагартал айчихсан байдалтай миний урд сууж байж билээ. Харин миний гарт чулуу байсан. Жаахан л хоцорсон бол тэр түүнийг хороох байсан байх."

"Ёнжүнаа..."

"Би хэдэн хүн гэмтээснээ ч мэдэхгүй. Чи нэг удаа эмнэлгийн гадна түүнтэй таарсан тухайгаа хэлсэн дээ? Тэгэхэд би хүн алахаа шахсан."

"Чиний буруу биш шүү дээ?"

"Эмнэлэгт би өөрөө ирсэн. Дахиад хэн нэгнийг гэмтээх вий гэж айсан болохоор. Одоо ч гэсэн айж байна. Минад муу зүйл хийвэл би амьдарч чадахгүй..."

Тэр энгэрт минь шигдсэн хэвээр уйлаад л, уйлаад л байсан. Бүүвэйн дуу дуулан мөрөн дээр нь зөөлөн товшиж байтал нэг л мэдэхэд Ёнжүн зүүднийхээ ертөнцөд айлчилсан юм.

Чиний буруу гэж байхгүй. Энэ хахир хатуу ертөнцийн л буруу.

My Two Faces || MglWhere stories live. Discover now