8 | Муу Охин

646 125 55
                                    

Удаан хугацааны дараа анх удаа хэн нэгэнд дассан би

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Удаан хугацааны дараа анх удаа хэн нэгэнд дассан би. Гэхдээ тэгж дассан хүн маань эцэст нь надад гар хүрсэн. Нүүрэн дээр минь буусан түүний алга, биеийг минь биш сэтгэлийг минь өвтгөж орхисон юм. 

"Би ирлээ."

Хаалга хаах төдийд ээж хар хурдаараа гүйж ирэн намайг цохиод авах нь тэр.

"Архи уугаа юу?"

"Тийм."

"Одоо бүр ийм болсон уу?"

"Танд хамаагүй."

Ээжийн хажуугаар зөрөн өрөөндөө ороход тэр дахин нэхэж ирсээр хэрүүл хийх аж.

Ядаргаатай юм.

"Чи намайг яаж зовоох гээв?"

"Айхгүй байна уу?"

"Юу?"

"Надаас айдаг биз дээ? Тэр өдрөөс хойш?"

"Дэмий юм ярихаа боль! Дахиж архи уувал алчихна шүү!"

Ширээн дээр байсан цаасны хутгыг аван босвол тэр чимээгүй болчихов.

"Тийм биз? Айхгүй байна гэж байхгүй."

"Мина."

"Ээж охин шиг жүжиглэхээ больцгооё."

"Чиний буруу байгаагүй."

"Та үнэхээр тэгж боддог хэрэг үү? Тийм байж надаас айгаад байгаа юм уу?"

"Үгүй-"

Хэд хоногийн турш шургуулганы ёроолд хэвтсэн тамхи, асаагуураа гар цүнхэнд хийн гэрийг орхилоо.

Тамхиа асаан орон сууцны хашаанаас гартал Ёнжүн гараа халаасандаа хийчихсэн зогсож байв. Өнөөдөр тэр үсээ цэвэрхэн самнаж, нүдний шилээ зүүн, үргэлж өмсдөг цагаан өмдөө өмсчихсөн байх аж.

Өчигдөрхөн л галзуурсан бух шиг улангассан нүдтэй байсан Ёнжүн, өнөөдөр бол нэг л тайван мэдрэмж төрүүлнэ.

Цүнхнийхээ мөрийг засан хажуугаар нь зөрөх гэтэл Ёнжүн гараас минь татан инээмсэглэлээ.

"Яав?"

Ёнжүн гарт байх тамхийг газарт шидэн гишгэлээд, "Дахиж татахгүй гэчихээд?"

"Чамд хамаагүй."

"Хүсч байна уу?"

"Юуг?"

"Чуи Ёнжүнийг."

Жихүүдэс төрчихлөө. Яг л нэг бие дотор хоёр өөр хүн байгаа мэт. Өчигдөр Ёнжүн хачин байхдаа намайг алгадсан. Гэтэл өнөөдөр гарт минь дөнгөж хүрэхдээ хүртэл нэг л зөөлөн хандаад...

"Чи зүгээр үү?"

"Надаас холд!"

"Наадах чинь яг л 'Намайг тэврээч' гэж байгаа мэт сонсогдож байна."

"Дүлий юм уу?"

Ёнжүний гарыг түлхэн холдоход тэр намайг араас минь тэврээд авав.

"Хэцүү зүйл тохиолдоо юу? Надад хэлж болно шүү!"

"Чуи Ёнжүн? Чи галзуу л биш бол ингэхээ боль. Намайг айлгаад байна."

"Галзуу?"

Тэр тэврэлтээ сулруулан надаас холдоод, "Гомдмоор юм аа, Мина. Урам хугарчихлаа."

"Чи үнэхээр хачин гэдгээ мэдэх үү?"

"Уучлаарай."

Хүлээгээрэй! Тэр уйлаад байгаа юм уу?

My Two Faces || MglWhere stories live. Discover now