21 | Зүрх

568 124 36
                                    

Ээжээс зөвшөөрөл авсан тул би өнөөдөр түүний хэвтдэг тасагт ганцаараа орно

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Ээжээс зөвшөөрөл авсан тул би өнөөдөр түүний хэвтдэг тасагт ганцаараа орно. Эмнэлгийнхэн Ёнжүнийг аюултай гэж үзсэн болохоор тасагт нь ганцааранг нь байлгадаг гэсэн.

Толинд харан үсээ нэг янзалчихаад дотогш орвол Ёнжүн цонхоор ширтэн сууж байлаа. Хар өмд өмссөн байгаа гэхээр нөгөө тал нь гараад ирж. 

"Ёнжүнаа?"

Хариу үгүй.

"Ёнжүн ах аа?"

Ямар ч хариу үйлдэл алга.

Цүнхнийхээ ёроолоос тамхи гаргаж ирэн гарт нь атгуулвал тэр над руу яг л амьгүй мэт ширтэж байсан юм. Цонхыг нь онгойлгоод асаагуур ширээн дээр тавьтал тэр сая нэг ам нээв.

"Эмч харвал загнана. "

"Намайг байхад хэн ч орж ирэхгүй ээ."

"Үнэн үү?"

"Надад итгээд хурдхан хэд сороод ав. Бас би танд бэлэн гоймон авчирсан. Одоо яваад халуун ус аваад ирэх болохоор түр хүлээж байгаарай."

Өрөөнөөс гарахад Ёнжүн тамхиа асаагаад үлдлээ. Сувилагч нарын өрөөнөөс хулгайгаар халуун ус аваад тасаг руу ортол тэр орон дээрээ буцаад анхны байрлалдаа орчихсон сууна.

Би энэ Ёнжүнаас айдаг. Ямар ч сүнсгүй мэт, гар нь хүйтэн, харц нь үхлүүт тэр, нуруугаар зарс хийлгүүлдэг хэрэг. 

Гоймонг дэвтээж тавиад түүний хажууд суувал цонхны цаана хоёр болжмор модны мөчир дээр суусан харагдана.

"Жон Мина... байх аа?"

"Ашгүй нэрийг минь санаж байна."

"Байнга л ирдэг биз дээ? Нойтон хамуу шиг ядаргаатай охин."

"Өөдгүй гэдэг нь. Чи дараа ингэж хэлснээ мэдээд миний өмнө гэмшиж л таарна."

"Дахиад л чи? Надтай хүндэтгэлтэй ярь гэж хэлдэг байх аа?"

Бугуйн цагаа харвал 4 минут өнгөрсөн байсанд "Гоймон дэвтчихлээ." гэсээр босох гэтэл Ёнжүн гараас минь татан орон дээрээ унагаачих нь тэр.

"Ирэх хэрэггүй гэж би чамд хэдэн удаа хэлэх болж байна аа?"

Тэр дээрээс минь нүүрээ тулгаад, бугуйнаас атгах атгалтаа чангаруулна. Хар үсээр нүдээ далдалсан хэвээр хачин инээмсэглэл тодруулах нь намайг хангалттай айлгаж байсан юм.

"Ёнжүнаа? Битгий."

"Чонын аманд өөрөө орж ирээд байгаа туулайг яаж зүгээр явуулах вэ? Удаан ч тэвчлээ. Харин одоо би өлсөж байна. Юу ч үгүй болтол нь тас татаад-"

"Чи ийм хүн биш шүү дээ?"

Тэр атгалтаа улам чангалаад байсанд би өөрийн эрхгүй хашхирч орхив.

"Тэгвэл би ямар хүн юм?"

Зориглоод үзье.

Нүүр нь бараг л надад тулчихсан байсанд түүний уруул дээр үнсвэл Ёнжүн үнсэлтээс минь салалгүй цааш лавшруулна. Дүрэмтийг минь тайлах гэж оролдохдоо Ёнжүн хагас галзуу хүн шиг л аашилж байлаа. Одоо зогсоохгүй бол болохгүй нь.

Зүүн гараараа түүнийг түлхэхэд Ёнжүн бага зэрэг надаас холдон хөмсгөө зангидав. Харин дараагийн хоромд ядам хуруундаа байх бидний сүйн бөгжийг ойртуулан харуултал тэр дахин ямар нэг хөдөлгөөн хийсэнгүй.

"Чи бол сайн хүн. Бусдын төлөө санаа тавьдаг, амьтдад, байгальд хайртай нэгэн. Үргэлж хэн нэгнийг өвтгөх вий гэж айдаг, хайрладаг зүйлсээ эрхэмлэдэг. Бас миний сүйт залуу."

"Сайн хүн..."

"Би чамд хайртай."

Огт хөдлөлгүй сууж байсан тэр гэнэт үсрэн босоод өрөөг орхисон юм.

Би түүнийг эдгээх болно. Энэ хайраараа эдгээнэ. Тэгээд эцэст нь үлгэр аз жаргалтай төгсөнө гэдэгт итгэж байна.

My Two Faces || MglWhere stories live. Discover now