Ёнжүн алга болчихсон. Эмнэлэгтээ ч эргэж очоогүй. Гэрийн урд чихэр хүлхээд зогсдог сайхан сэтгэлтэй, эелдэг Ёнжүн, машин зогсоолын хавьд тамхилаад байж байдаг хүйтэн ааштай, ширүүн Ёнжүн. Тэд хоёул байхгүй.
Ээжийн хэлснээр тэр надтай уулзахынхаа өмнө нь ч бас хэд хэдэн удаа амиа хорлох оролдлого хийж байсан гэсэн. Эргээд ирдэггүй юмаа гэхэд ядаж л эрүүл саруул байвал сайн сан.
Зул сар. Чамд бэлэглэх гээд авсан Сантагийн зурагтай ногоон ноосон цамц одоо эзэнгүй болжээ. Сэтгэлийг чинь сэргээхийн тулд ухаан алдатлаа хичээж байж авсан олон онц дүн, өрөгдсөн дүнгийн цаас надад хэрэггүй болсон.
"Мина?"
"Яах гээв?"
Үжин ширээн дээр жижигхэн шоколад тавьчихаад явсанд би түүний араас элдэн байж шоколадыг буцааж өгсөн юм.
"Намайг уучлаарай-"
"Үжинаа... Бид жаахан хүүхдүүд биш. Үүнийг тодорхой болгоё."
"Тэр нь дээр бололтой."
"Би сайн хүмүүсд дургүй. Чуи Ёнжүн л биш бол би сайн хүмүүсийг үзэн яддаг."
"Намайг сайн хүн гээд байгаа юм уу?"
"Анх шилжиж ирж байх үеийн чамайг би мэднэ. Намайг өөртөө дуртай болгохын тулд муу залуу шиг жүжиглэдэг болсон шүү дээ, чи? Дахиж ингэх хэрэггүй. Дахиж надад сэтгэл гаргах ч хэрэггүй. Одоо надад Чуи Ёнжүнаас бусад нь хамаагүй болохоор."
Магадгүй сэтгэцийн эмнэлэгт хэвтэх ёстой болсон хүн нь би бололтой. Хэл сураггүй алга болсон Ёнжүнийг л бодоод, бусад бүх зүйлийг уландаа гишгэлж байна.
Хичээлийн дундуур ээжийн дуудлага ангиар нэг хангинахад багшдаа хөөгдөн гараад утсаа авлаа.
"Байна уу?"
"Мина? Эмнэлэг дээр. Эмнэлэг дээр хурдан ир."
"Юу болоод-"
"Хурдлаач!!!"
Хам хум хувцаслан цасан дундуур гүйх би. Машин замыг гатлаж, газар тэнгэрийг ялгахаа больтлоо ухаан алдчихсан байлаа. Учир нь би зүүдэлсэн. Хэзээ ч харахыг хүсэхгүй тэр зүйлийг надад үзүүлсэн сэрүүн зүүд.
Зүрх чинь зогсож, амьсгал чинь татарч байна гэх тэр зүүд.
"Яагаад сураг чимээгүй-"
Хаалга татсан даруй амин үзүүлэлтийг харуулдаг машины чанга чимээ чих зурж, эмч сувилагч нар уйлалдаж эхэлсэн юм.
"Чуи Ёнжүн! Ёнжүнаа!!!"
Тасгийн хаалгыг онгойлгоод харсан зүйлс минь бүгд зүүд. Бодит байсан ч энэ бол зүүд. Би зүүд гэж л итгэх болно. Учир нь чи надад амласан. Надтай хамт явна гэж.
YOU ARE READING
My Two Faces || Mgl
Short Story[Short Story] {Book 1} Чи хэзээ нэгэн цагт хоёр хүнд нэгэн зэрэг дурлаж байсан уу? /Completed/ *Энэхүү бичвэрт гарч буй дүрүүд, үйл явдал, байршил зэрэг нь бүгд зохиомол болно.