14 | Хагацал

597 125 32
                                    

"Би чамд дурлачихсан бололтой, Чуи Ёнжүн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Би чамд дурлачихсан бололтой, Чуи Ёнжүн."

"Болохгүй гэдгийг чи мэдэж байгаа."

"Надад хамаагүй."

"Муу охин."

"Хэн нэгний ачаар сайн охин болох гээд хичээж байна."

Ёнжүн инээсээр холдоод, "Чи нөгөө төрхийг минь харсан уу?"

"Тийм ээ."

"Чамд муу зүйл хийгээгүй биз?"

"Үгүй ээ."

Тэр намайг нэг алгадсан л даа. Гэхдээ би ганц удаа алгадуулах нь тэгтлээ муу зүйл гэж бодохгүй байна.

"Бурхан минь, өнөө хүү чинь ахиад л оргочихлоо. Яах ёстой-"

Гэнэт өрөөнд орж ирсэн ээж Ёнжүн бид хоёрыг хараад зогтусаж орхив.

"Ээж."

"Тэр яагаад энд байгаа юм?"

"Ёнжүний буруу биш шүү. Тэр бэртчихсэн болохоор-"

Ээж шууд л цүнхээ газарт шидэн "Муу галзуу новш. Охинд минь юу хийсэн?" гэсээр түүнийг цохиж эхэлсэн юм.

"Болиоч!!!"

Бүх зүйл маш хурдан болоод өнгөрсөн сөн.  Эмнэлгийнхэн ирээд Ёнжүнийг авч явж, харин ээж над руу хэдэн цагийн турш хашхирсанг би санаж байна.

Тэр явдлаас хойш нагац эгч маань өглөө бүр намайг сургууль руу хүргэж өгч, орой бүр хичээл тарахаар аваад, бүтэн өдөржин хажууд минь хянах болсон тул би дахин Ёнжүнийг хараагүй. Ядаж л энэ удаад би сургуультай ойрхон дотуур байранд биш, эмнэлэгтэй ойрхон ээжийн гэрт амьдарч байгаа нь надад багахан ч гэсэн найдвар төрүүлж байсан юм.

Магадгүй энэ бидний сүүлчийн уулзалт байсан байх.










Tulip: Ойр ойрхон, өдөрт олон хэсэг орж байгаа болохоор тоогоо сайн хараад яваарай. Эртнээс хэлэхэд хамгийн сүүлийн хоёр хэсэг зэрэг орно шүү~🌸

My Two Faces || MglWhere stories live. Discover now