2 | Цэнхэр Үст

834 130 17
                                    

Хичээлийн дундуур ангид орвол математикийн багш самбарын урд хичээлээ тайлбарласаар зогсож байв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хичээлийн дундуур ангид орвол математикийн багш самбарын урд хичээлээ тайлбарласаар зогсож байв. Урд талын хаалгаар орж, ангийг хөндлөн гулд алхаж байхад намайг нэг нүдээрээ ч болов тоож харах хүн байсангүй.

Энэ бол би. Сургуулийн танхай охин. Багш нарын үзэн яддаг, сурагчдын айдаг цор ганц сурагч Жон Мина.

Онц сурлагатан, үлгэр жишээ нэгэн байсан би, аавыгаа алсан тэр өдрөөс хойш өөрчлөгдсөн. Товчхон хэлвэл, би илүү бодитоор амьдардаг болсон гэх нь зүйтэй байх.

"Жон Мина? Гарч тамхилах уу?"

"Би түрүүн тамхилчихсаан."

"Ганцаараа яваа юу?"

"Мэдээж. Би ихэнхидээ ганцаараа явдаг."

Үжин толгойгоо барин "Дахиж ганцаараа битгий яваарай."

"Яагаад?"

"Ойрын үед тэр хавиар гаж донтон үзэгдэх болсон гэсэн."

"Гаж донтон? Нөгөө нүцгэн биен дээрээ цув өмсөөд-"

"Биш ээ. Яг их завсарлагааны цагаас эхлээд хичээл тарах хүртэл нэг залуу байнга зогсож байдаг юм гэнэ."

"Больж үз. Тэнд олон хүн очиж тамхилдаг. Чамайг очих бүрт өөр эр байсан байж таарна. Магадгүй тэд ижилхэн үсний засалттай байсан болохоор чи нэг хүн болгож хараа биз."

"Үгүй ээ. Яг нэг л хүн гэдэг нь баттай."

"Яаж мэдэж байгаа юм?"

"Тэр цэнхэр үстэй."

Цэнхэр үс? Аан, тэр байх нь.

"Гаж донтон биш ээ."

"Чи яаж мэдэж байгаа юм?"

"Намайг тамхи татуулахгүй гэж зогсдог юм."

"Юу вэ? Таньдаг хүн чинь юм уу?"

"Зүс таних төдий. Тэр бараг л хоёр долоо хоног намайг тамхи татуулахгүйн тулд тэнд зогсож байгаа."

Цүнхэндээ эд зүйлсээ хийн босоход Үжин, "Хаачих гэж байгаа юм?"

"Гаж донтон дээрээ очлоо. Намайг энэ цаг дээр аргалаарай."

Өдөр бүр намайг хүлээн зогсдог байх нь. Жаахан сэтгэл хөдөлгөчихлөө.

My Two Faces || MglWhere stories live. Discover now