19 | Надтай Зугтах уу?

549 123 22
                                    

"Мина?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Мина?"

Нойрон дундаа нүдээ арайхийн нээвэл Ёнжүн орны хажууд зогсож байх нь тэр.

"Ёнжүнаа? Энд юу хийж-"

Тэр уруул дээрээ долоовор хуруугаа тавин инээхэд би зүгээр л толгойгоо дохин хувцаслаж эхлэв. Гэрийн хаалгаар чимээгүйхэн гадагш гартал Ёнжүн цагаан өнгийн дуулга надад тэврүүлээд моторт дугуй руу дохилоо.

"Явцгаая."

"Хаанаас дугуй олсон юм? Арай хулгай-"

"Болзоо болохоор өнөөдөр онцгүй зүйл ярихгүй байцгаая."

"Би өнөөдөр хичээлтэй."

"Ганцхан өдөр. Ердөө өнөөдөр л буцаад муу охин болчих."

"Чи дургүй биз дээ?"

"Би муу хүнд дургүй. Гэхдээ Мина гэвэл сайн ч бай, муу ч бай хайрлах болно."

Ёнжүний духан дээр няслачихаад моторт дугуйн ард суухад үүр хаяарч байгаа бололтой тэнгэр ягаарч байлаа.

Бид салхи хөлөглөн явсаар далайн эрэг дээр ирэхэд Ёнжүн гараас минь хөтлөн буугаад нар мандаж буй зүг рүү харан зогсов.

"Даарч байна уу? Хүрэм авах уу?"

"Үгүй дээ. Баярлалаа."

"Даарвал хэлээрэй."

"Ёнжүнаа?"

"Мм?"

"Зугтмаар байна уу?"

"Юунаас?"

"Эмнэлэг."

"Мина. Чи мэдэж байгаа. Би хэзээ ч өөрчлөгдөж, чамайг гэмтээж мэднэ."

"Надад хамаагүй ээ."

Ёнжүний араас тэврэн, "Учир нь чи бол чи. Чуи Ёнжүний цор ганц үнэн нь намайг хайрлах гэсэн биз дээ? Тийм болохоор Ёнжүнаа, надад хэлээч. Зугтмаар байна гэж."

"Мина..."

"Нар мандах тэнгэрийн хаяа болцгооё."

"Чи зүгээр үү?"

Өнөөдөр бол тэр өдөр. 3 жилийн өмнө эцгээ хөнөөсөн өдөр.

"Хамт зугтъя. Би зөвхөн чамтай хамт байхдаа л гүнзгий амьсгалж чаддаг болохоор... Тэгэх үү?"

"Тэгье ээ. Нар мандах тэнгэрийн хаяа, уйлагнан сааралтах борооны үүл, одод түгсэн шөнийн саран... Чи л хүсч байвал хаашаа ч явж, юу ч болсон хамаа алга."

"Үнэн үү? Амлаж байна уу?"

"Амлая."

My Two Faces || MglWhere stories live. Discover now