"Хөөе? Сурагчаа?"
Ёнжүний хоолойгоор гартаа байсан шар айргийг хажуудаа тавин, инээсэн чигтээ эргэж харвал тэр зогсож байх аж. Шаргал үсээ нүднийхээ урдуур унжуулж, үргэлж өмсдөг цагаан өмдөө хараар сольсон харагдана.
Тэр одоо намайг загнах байх. Жаахан юм байж архи уулаа гээд л...
"Ёнжүн?"
"Наанаа сууж болохгүй."
"Юу?"
Замын хажуугийн хашлаган дээр сууж байсан би огло харайн босоод түүн рүү ойртлоо. Учир нь тэр дахиад л надтай танихгүй хүн шиг харьцаж байсан юм.
"Наанаа суугаад байвал машинд дайруулж, над шиг болно шүү."
"Хөөе, Чуи Ёнжүн!"
"Чуи Ёнжүн? Жаахан юм байж айхаа мэдэхгүй."
Ёнжүний урд зогсоод, духыг нь няслатал тэр гарыг минь цохин муухай харах нь тэр.
"Чи-"
"Таних ч үгүй хүнтэйгээ яаж харьцаад байгаа юм? Үхмээр байна уу?"
"Уурлачихсан юм уу? Яагаад?"
Тэр халааснаасаа нэг ширхэг тамхи гарган зуугаад над руу ойртоход би нэг алхам хойшлов.
"Сурагч аа?"
Ёнжүн дахин нэг том алхаад нүүрээ надад тулгахад би бүр айж орхисон юм. Түүний нүд яг л галзуу юм шиг улаанаараа эргэлдэж байсан учраас.
"Чи зүгээр үү?"
"Үүнээс илүү сайн байсангүй."
Амандаа зуусан тамхиа асаагаад, утааг нь над руу үлээх Ёнжүн миний мэдэх түүнээс нэг л өөр санагдана.
Би тэрнийг мэддэг болоод хоёр сар болж байгаа ч тамхи татаж байгааг нь анх удаа л харж байна. Үргэлж л намайг зохистой хувцасла, тамхиа боль, хүүхэд шиг бай гэдэг тэр өнөөдөр яг л эсрэгээрээ байсан.
"Чи Ёнжүн биш байна."
"Юу?"
"Биш байна. Ёнжүн чамаас шал өөр нэгэн."
Зугтахаар зэхэн эргэтэл Ёнжүн гараас минь хүчтэй татсанд хэдхэн хормын дараа би түүний энгэрт байж байсан юм.
"Тэгвэл чи ямар Ёнжүнийг мэдэх юм бэ дээ? Тэр Ёнжүн чинь ямар хүн гэж? Би болохгүй хэрэг үү?"
"Намайг тавь!"
"Хүсч байна уу?"
"Юуг?"
"Чуи Ёнжүнийг."
YOU ARE READING
My Two Faces || Mgl
Short Story[Short Story] {Book 1} Чи хэзээ нэгэн цагт хоёр хүнд нэгэн зэрэг дурлаж байсан уу? /Completed/ *Энэхүү бичвэрт гарч буй дүрүүд, үйл явдал, байршил зэрэг нь бүгд зохиомол болно.