15 | Нэрээрээ Намайг Дуудаарай

603 124 48
                                    

Анхны цас орчихлоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Анхны цас орчихлоо. Чи юу хийж байна? Зун ирж байхад бид анх уулзаж байсан сан. Гэтэл одоо өвөл ирлээ. Учир битүүлэг тэр харцанд чинь ховсдуулаад үлдсэн би, анхны үнсэлтийг минь авчихаад хоригдсон чи, бид дахин учрах болов уу?

Тэмдэглэлийн дэвтрээ хаан санаа алдав. Надад санаа алдахаас өөр хийж чадах зүйл үлдээгүй.

Тамхинаас гар гэхэд чинь би чихэр хүлхдэг болсон. Архиа боль гэхэд чинь би сүү уудаг болсон. Нүүрнийхээ будгийг багасга гэхэд чинь би нарны тосноос бусдыг нь шүүгээнийхээ мухарт хадгалсан. Банзлаа доошлуул гэхэд чинь оёог нь тавин индүүдсэн. Чи л хэлсэн болохоор бүгдийг нь хийсэн атал одоо чи байхгүй болчихлоо.

"Мина? Хувцсаа өмсөөд гараад ир."

Хаалганы гаднаас ээж ийн хэлсэнд хурдхан шиг гадуур хувцсаа өмсөн гарвал тэр юу ч хэлэлгүй намайг дагуулан эмнэлгийн зүг алхаллаа.

"Яагаад намайг эмнэлэг рүү дагуулж явж байгаа юм?"

"Тэр хүндхэн байдалд байгаа. Чамтай уулзвал дээрдэнэ гэж бодсон юм."

"Тэр гэнэ ээ? Ёнжүн?"

"Тийм ээ, Чуи Ёнжүн."

"Ёнжүн яасан юм? Өвдөөгүй биз дээ?"

"Очоод хар."

Ээж намайг түүнтэй уулзуулахдаа дургүй байгаа нь царайнаас нь илтхэн харагдаж байлаа. Гэвч надад хамаагүй ээ. Ёнжүнтай уулзаж л байвал надад хамаагүй.

Гурван давхар түгжээтэй тасгийн хаалгыг онгойлгон орвол Ёнжүн өвдгөө тэвэрчихсэн цонхоор харсаар суух аж. Үсээ нүднийхээ урдуур унжуулчихаж. Тэгэхээр тэр ирчихсэн гэсэн үг.

"Ёнжүнаа."

"Мина гэж дууд."

"Юу?"

Ёнжүн чанга чанга инээсээр, "Мина гэж хэн юм? Яагаад Мина гэсэн нэр намайг өвтгөөд байгаа юм бол? Хамаа алга! Намайг түүний нэрээр дууд! Ядаж л нэрийг нь сонсвол дотор онгойх бололтой..."

Би өмнө нь хэзээ ч түүнийг өрөвдөж байгаагүй. Гэтэл түүний хэлсэн хэдхэн өгүүлбэр, яг одоо зүрхийг минь юу юунаас илүүтэй сийчиж байна.

Өөрийнхөө нэрээр чамайг дуудъя. Учир нь би чамд хайртай.

My Two Faces || MglWhere stories live. Discover now