5 | Танихгүй Хүн

684 130 34
                                    

Тэр ирээгүй сар болж байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэр ирээгүй сар болж байна. Удахгүй зуны амралт эхэлнэ. Зун болчихвол би ээжийнхээ гэр лүү явах хэрэгтэй. Хэрвээ тийшээ явчихвал Чуи Ёнжүнтай дахиж таарахгүй.

Үгүй ээ, ер нь би яагаад тэрний талаар бодол болоод байгаа юм?

Автобуснаас буун чихэвчээ зүүсээр алхтал зам дагасан сандал дээр шаргал үстэй залуу доош харчихсан сууж байх аж. Жаахан ойртвол тэр хүний хувцас нь битүү цусанд хутгалдаж, өөрөө бараг л ухаангүй байх нь тэр.

"Хөөе!"

Хар хурдаараа гүйж очин зүгээр эсэхийг нь шалгах гэтэл өнөө эр удаанаар толгойгоо дээшлүүлэн над руу харлаа.

"Ёнжүн?"

"Хэн-"

"Чи чинь яагаа вэ? Юу болсон юм? Хурдхан эмнэлэг-"

"Тавь!"

Гараас нь татан босгох гэтэл тэр намайг өөрөөсөө түлхээд аман дахь нөжирсөн цусаа нулимав.

"Чуи Ёнжүн, чи бэртчихсэн байна!"

"Чи хэн юм?"

"Согтуу байгаа юм уу? Мина л байна шүү дээ?"

"Мина? Хэн?"

"Тоглож байх цаг гэж үү? Хурдан эмнэлэг-"

"Жаахан юм байж айхаа мэдэхгүй... Гэртээ харь сурагчаа!"

Ёнжүн над руу яг л анх удаа уулзаж буй хүнээ ширтэж байгаа мэт харцаар харж байлаа.

"Ёнжүн-"

"Нэрийг минь яаж мэддэг гэдгийг чинь би сайн мэдэхгүй юм. Гэхдээ чи намайг таньдаг байсан ч би чамайг танихгүй болохоор өөрийгөө л хичээ."

Тэр доголсоор яваад өгөхөд би гайхшралдаа автан үлдсэн юм.

Үсээ будуулахдаа ой санамжаа арчуулчихаагүй байлтай?









Tulip: Хурдан дуусгах уу, удаан дуусгах уу... Сонголт та нарын гарт🌸

My Two Faces || MglWhere stories live. Discover now