18 | Битгий Яваач

575 127 27
                                    

11-р сарын сүүлийн өдөр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

11-р сарын сүүлийн өдөр. Намар дуусч байна.

Хичээлээ тараад шууд л эмнэлэг дээр очтол миний огт төсөөлж байгаагүй нөхцөл байдал намайг угтсан юм.

"Ёнжүн."

Өнөөдөр байна. Үсээ нүднийхээ урдуур унжуулж, хар өнгийн хувцастай хэвтэх тэр. Миний бодлоор энэ л жинхэнэ Ёнжүн байх. Хэн хүнээс илүү өвдөж, зовсон нэгэн.

"Холдоорой!!!"

Зөөврийн сэлбэх цус нааш цааш зөөн гүйлдэх сувилагч нарын дунд шавар бурхан шиг зогсох би. Гол судасныхаа цусанд будагдаж, орон дээр ухаангүй хэвтэх тэр.

Тэр минь амиа хорлохоор оролджээ...

Биднийг танилцсан цагаас хойш гэвэл энэ дөрөв дахь удаа. Ёнжүний бараан тал сэтгэл гутралтай тэмцэж байгаа.

Заримдаа надад амьдрал хэтэрхий новшийн санагддаг. Хорхойд ч хоргүй нэгэн ертөнцийн бүх зовлонг нуруун дээрээ үүрч байхад, над мэтийн муу хүмүүс тэр зовлонг тойроод гарчихдаг болохоор.

Чаддаг сан бол түүний энэ бүх зовлонгоос хуваалцаж өгмөөр байдаг. Өөртэйгөө зөрчилдөж байхыг нь хараад чөтгөрт сүнсээ худалдаад ч атугай энэ бие цогцсыг түүний нэг хэсэгт зориулахыг, өвдөх үед нь эрүүл саруул өөрийн биеийг түүнд өгөхийг, уйлах үед нь нулимс нь болж урсахыг... Ердөө л би түүнийг эрүүл саруул байгаасай гэж хүсдэг. Тэгээд л болоо.

"Мина?"

Хэдэн цагийн турш бүлээн гараас нь атгаж суусанд тэр минь сэргэсэн бололтой нэрийг минь дуудав.

"Яагаад тэгж байгаа юм бэ?"

"Цаашдаа юу болохыг би ч, чи ч мэдэхгүй."

"Дахиж ийм зүйл хийхгүй гэж амлаач."

"Юу ч болсон байсан ганц л зүйлийг хэзээ ч бүү мартаарай. Би чамд маш их хайртай. Энэ бол Чуи Ёнжүн гэх хүний цор ганц үнэн юм шүү."

Тэр амласангүй...

My Two Faces || MglWhere stories live. Discover now