Солонгос хэлний хичээлийн хоёр дахь цаг. Үргэлж л унтдаг байсан би, хичээлээ тэмдэглэж багшийн асуултад хариулсаар байсанд ангийн хүүхдүүд бараг л эвэртэй туулай үзсэн мэт царайлна.
"Хуруундаа юу зүүчихсэн юм бэ?"
Завсарлагааны үеэр Үжин урд талын ширээнд ирж суун ийн асуухад би бөгжөө нуусаар муухай харлаа.
"Чи өөрийгөө үнэхээр их өөрчлөгдөж байгааг мэдэх үү?"
"Мэднэ."
"Яагаад ингэтлээ өөрчлөгдөөд байгаа юм?"
"Бусдын хэрэгт хошуу дүрэхээ боль."
Цайны газар луу явах гэтэл Үжин гараас минь татан, "Арай тэр галзуу амьтнаас болоогүй биз дээ?"
"Ёнжүнийг галзуу гэж байгааг чинь дахиад ганц л удаа сонсвол, тэр үед би чамайг яаж ч мэднэ шүү!"
"Юу вэ? Үнэхээр үерхээд байгаа юм уу? Намайг мэдээгүй гэж бодоо юу? Тэр чинь сэтгэцийн эмгэгтэй."
"Ким Үжин, наад амаа хамхи."
"Нэг нь алуурчин, нөгөөх нь галзуу. Ямар өрөвдөлтэй хос вэ?"
Үжиний гарыг цохин ойртвол тэр намайг бараг л бүтэн толгой өндөр дээрээс харж байсан юм. Тэрний хэр өндөр гэдэг нь хэнд хамаатай юм бэ? Миний залуу ч бас түүнээс бүтэн толгой байтугай өндөр байхад.
"Ёнжүн нэг удаа надад хэлж байсан юм л даа. Чамайг буруу зүйл хийхийг чинь дэмждэг, уруу татдаг хүн бол найз биш дайсан гэж. Би хэзээд чамайг найзаа гэж бодож ирсэн. Гэхдээ одоо бодох нь чи миний дайсан бололтой."
"Галзуу хүний үгээр үг хийгээд л... Чам шиг өрөвдөлтэй амьтнаас илүүг хүсч байсан би ч-"
"Надад сайн болохоороо хардаад ингэж байгааг чинь мэднэ. Бас надад таалагдахын тулд хүсээгүй зүйлсээ хийдэг гэдгийг чинь ч мэднэ. Ийм чи, бид хоёроос ч илүү хөөрхийлөлтэй юм. Бүр өрөвдчихлөө."
Түүнийг ангийн голд орхин гарахаар зэхэхэд бусад хүүхдүүд хана даган надад зам тавьж өгөх аж. Нэг давхрын шатны хавьд ирэхтэй зэрэгцэн Үжин цүнхнээс минь татаж намайг зогсоолоо.
"Миний хэлэх үг дуусаагүй байна, Жон Мина!"
"Нохойны үг сонсоод зогсдог нь би биш."
"Наад амаа-"
Би шатнаас түшин, өлмий дээрээ зогсоод түүний чихэнд шивнэсэн юм. "Чи мартчихсан бололтой. Би бол алуурчин. Харин сүйт залуу минь сэтгэцийн өвчтэй. Шөнө ганцаараа явахдаа болгоомжтой л байгаарай даа. Гадны нөлөөгүй хөгжлийн бэрхшээлтэй болчих ч юм бил үү? Эсвэл нөгөө ертөнцөд сэрж ч мэдэх юм." гэж.
Үжинээс холдон нэг алхчихаад сургуулийн орох хаалга руу хартал Ёнжүн их л ууртай зогсож байх нь тэр. Гараа хэт чанга атгаснаас болж түүний гутлын хажууд цус дуслаж, хүйтэн харц нь намайг хөлдөөж байв.
"Ёнжүнаа? Чи энд-"
"Худалч. Чи зөвхөн минийх гэсэн."
"Чи буруу ойлгоод-"
Үгийг минь таслан Ёнжүн шууд л эргэж харан, хаалгаар гараад гүйчихсэн юм.
Тэр надад амласнаараа зугтсан. Гэхдээ ганцаараа..
Tulip: 23, 24-р хэсгүүд нэг зэрэг орно шүү🌸
YOU ARE READING
My Two Faces || Mgl
Conto[Short Story] {Book 1} Чи хэзээ нэгэн цагт хоёр хүнд нэгэн зэрэг дурлаж байсан уу? /Completed/ *Энэхүү бичвэрт гарч буй дүрүүд, үйл явдал, байршил зэрэг нь бүгд зохиомол болно.