"Мина?"
Орноосоо өндийн харвал ээж хувцаслачихсан өрөөний үүдэнд зогсож байлаа.
"Энэ шөнөөр хаачих гэж байгаа юм?"
"Ойрын үед нэг өвчтөн байнга оргоод байх болсон. Тогтсон нэг цагаар оргож яваад, шөнө дунд орж ирээд л..."
"Тэрийг харах гэж яваа юм уу?"
"Одоо сайн харж хандахгүй бол нэг мэдэхэд бүр алга болчихвол хэцүү. Ээлжний маань сувилагч амралтаа авчихаад би оронд нь гарах хэрэгтэй болчихлоо."
"Хүнд өвчтөн юм уу? Шизофрени?"
"Үгүй ээ. Сэтгэл хуваагдалтай."
"Юу вэ? Солонгосд бас тийм хүн байдаг аа? Болгоомжтой байгаарай."
"Уг нь их сайхан сэтгэлтэй хүүхэд байгаа юм. Доторх, нөгөө хүн нь л жаахан хэцүүхэн."
"Хүүхэд?"
"Чи мэдэх хэрэггүй ээ."
Ээжийг гэрээс гарахад орноосоо босон суугаад зарим зүйлсийн тухай бодож эхлэв. Үнэндээ бол Ёнжүний тухай бодож байсан л даа.
Ингээд харахад би түүнийг огтхон ч мэдэхгүй юм байна. Нас, юу хийж амьдардаг, утасны дугаар, sns хаяг гээд л... Сайн таних ч үгүй нэгэндээ би яагаад тэгтлээ итгээд байдгаа ойлгохгүй юм.
Магадгүй ганцхан тэрэнтэй хамт байхад л би цээж дүүрэн амьсгалдаг байх.
Өөрийн эрхгүй инээмсэглэчихсэн би, урдаа тавьсан архиа хөргөгчинд буцааж хийгээд орондоо орлоо.
Чи хэн ч байсан хамаа алга. Чамайг хүсэхгүй бол би муу охин байхаа больё.
Учир нь чи Чуи Ёнжүн болохоор...
YOU ARE READING
My Two Faces || Mgl
Short Story[Short Story] {Book 1} Чи хэзээ нэгэн цагт хоёр хүнд нэгэн зэрэг дурлаж байсан уу? /Completed/ *Энэхүү бичвэрт гарч буй дүрүүд, үйл явдал, байршил зэрэг нь бүгд зохиомол болно.