Жилийн хамгийн дургүй үе. Зуны амралт.
Хүмүүс гайхах байх л даа. Гэхдээ би зуны амралтыг үзэн яддаг. Учир нь хичээл амрах үеэр би ээжийнхээ гэрт ирэх ёстой болдог юм.
"Би явлаа."
"Хаачих гэж байгаа юм?"
"Номын сан."
"Эрт ирээрэй."
Хаалга хаагдахад үснийхээ боолтыг аван алхаж эхэллээ.
Би ээжид биш, энэ хавьд дургүй. Хотын төвөөс хол, автобусны буудал, дэлгүүр гээд юу ч үгүй, ердөө сэтгэцийн эмнэлэгтэй л ойрхон энэ газар яг яагаад хүмүүс амьдардгийг би гайхдаг.
Бага байхад гэрээс гарах төдий хачин хүн энд тэндээс гарч ирээд намайг айлгадаг байсныг би санаж байна. Учир нь манай гэр сэтгэцийн эмнэлгийн яг хажууд байрладаг. Ээж маань тэр эмнэлгийн сувилагч юм л даа.
"Мина?"
Хэн нэгэн нэрийг минь дуудахад эргэн харвал Ёнжүн даллачихсан зогсож байх аж.
"Чуи Ёнжүн."
Юу вэ? Хэдхэн хоногийн өмнө танихгүй дүр эсгээд, ширүүн харцаар харж байсан байж өнөөдөр ийм хөөрхөн инээмсэглээд л...
"Чи энд ямар хэргээр...?"
"Гэртээ ирсэн болохоор."
Ёнжүн ардхан талд харагдах эмнэлгийн зүг заагаад хөмсгөө өргөхөд би зүгээр л толгойгоо сэгсрэв.
"Тэгвэл?"
"Ээж маань сувилагч болохоор манайх ажилчдын орон сууцанд байдаг юм."
"Тийм байх нь."
"Харин чи? Чи ч бас энэ хавьд амьдардаг юм уу?"
Ёнжүний инээмсэглэл арилан, нэг л хачин царайны хувиралтай толгой дохилоо. Халааснаасаа чихэр гарган хүлхэхэд тэр сая нэг буцаж инээмсэглээд, "Тамхи татахгүй байгаа юм уу?"
"Чи намайг оронд нь чихэр ид гэсэн. Тэгээд л идэж байна."
"Намайг хэлсэн болохоор тамхинаас гараа юу?"
"Тийм."
Гэнэтийн хариултыг минь сонссон тэрээр хэдэн секундын дараа чангаар хөхрөн "Тэгвэл дараачийн удаа нүүрнийхээ будгийг багасгаж, банзлаа доошлуулж байгаарай." гэчихээд үсийг минь сэгсийлгэх нь тэр.
Тэгэхэд танихгүй царайлсан нь хэнд хамаатай юм? Яг одоо тэр хараал идсэн хөөрхөн байхад?
YOU ARE READING
My Two Faces || Mgl
Storie brevi[Short Story] {Book 1} Чи хэзээ нэгэн цагт хоёр хүнд нэгэн зэрэг дурлаж байсан уу? /Completed/ *Энэхүү бичвэрт гарч буй дүрүүд, үйл явдал, байршил зэрэг нь бүгд зохиомол болно.