13 | Миний Үнсэлт

589 125 56
                                    

"Чи ширтэхээ болихгүй юу?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Чи ширтэхээ болихгүй юу?"

Нүүрэн дээрх шархыг нь цэвэрлэх зуур Ёнжүн намайг ширтэхээс өөр зүйл хийхгүй байсан нь уур хүргэж орхив.

"Мина?"

"Яасан?"

"Чи будаггүй байхдаа хөөрхөн юм."

"Худлаа бурж байх шив."

"Зузаан будгаар төрөлх царайгаа нуугаад их ядарсан байх даа? Тэгтлээ нуусан энэ төрх чинь ямар үзэсгэлэнтэй байна гээч?"

"Нэг бол амаа тат, эсхүл миний алганы амтыг мэдэрнэ шүү!"

Би галзуурчихсан байх аа? Ээжийн эзгүйд эмнэлгээс нь оргосон өвчтөнг гэртээ авчирчихсан сууж байдаг.

"Миний үс ямар байна?"

"Юу?"

"Ягаан болчихсон байгаа биз дээ?"

"Ингэж ойрхон будуулаад байвал чи удахгүй халзан болно."

"Таалагдахгүй байгаа юм уу?"

"Ийм үстэй оргоод байвал хурдан баригдана гэдгээ мэдэж байна уу?"

"Мина?"

Уруулынх нь шархан дээр тос түрхэж байтал Ёнжүн гарыг минь түлхэн хөмсгөө зангидсанд би эмийн сангаа таглаад зүгээр л санаа алдлаа.

"Би мэднэ ээ, Ёнжүнаа. Өмнөх удаад хоёулаа эмнэлэг дээр таарсан. Чи ч намайг харсан."

"Тэр чинь би биш."

"Худлаа хэлэх-"

"Худал биш ээ. Миний дотор байгаа тэр нэгэн бол би биш. Би муу хүн биш Мина."

"Би мэднэ ээ."

"Тэрнээс болоод би чамд хоёр ч удаа анхааруулсан. Дотор минь байгаа муу хүн гарч ирэх цагт чи өвдөж магадгүй. Би чамтай уулзахгүй байх талаар ч бодсон. Гэхдээ чамтай уулзахгүй байх надад яг л там шиг байсан болохоор... Зүгээр л Минад маш их сайн-"

Ёнжүний уруул дээр үнсэх тэр агшинд түүний хацрыг даган доголон нулимс урссан юм.

"Би чамд дурлачихсан бололтой, Чуи Ёнжүн."

My Two Faces || MglWhere stories live. Discover now