3 жилийн өмнө, Гванжү хот
"Надаас хол бай!"
Гуянаас цус урсан шалыг бүрхэнэ. Ширээний нөгөө талд хэвтэх ээж, нулимстай нүдээр намайг ширтэхээс өөр зүйл хийж чадахгүй.
"Манай Мина зоригтой болсон байх нь ээ?"
Тамхиныхаа утааг нүүр лүү минь үлээчихээд, цогийг нь биен дээр минь унагаах нь тэвчээрийг минь барж байсан юм.
"Ааваа..."
"Тийм л байсан юм бол яах гэж мөнгө хулгайлсан юм бэ?"
"Би аваагүй. Таны хэтэвчинд ч ойртоогүй."
"Эх шигээ гуйлгачин."
Аав хажуудаа тавьчихсан байсан цаасны хутгаа аван ахиад над руу далайхад ширээн дээр байх архины шил нүдэнд минь өртөх нь тэр.
Одоо цаг, Сөүл хот
"Чи тэгсэн юм уу?"
"Надад өөр арга байгаагүй. Тэр өдөр би эцгээ хөнөөгөөгүй бол хэзээ нэг өдөр ээж бид хоёр үхэх байсан юм."
"Чи өөрийгөө л хамгаалсан."
"Гэхдээ л төрсөн аав минь байсан шүү дээ?"
Хүмүүс надаас асуудаг. "Хүн хороочихсон байж яаж ингэж тайван амьдардаг юм бэ?" гээд. Гэхдээ би нэг ч өдөр тайван амьдарч үзээгүй. Инээх бүртээ, жаргалтай байх бүртээ, амьсгалах тоолондоо би гэмшдэг. Тийм болохоор зүгээр л архи ууж, янжуур татан, хүмүүсийг өөрөөсөө холдуулсан муу охин байх нь надад амар байдаг.
Шүүхийн тогтоолоор аргагүй хамгаалалт гэж үзсэн тул би шоронд суугаагүй. Хэрвээ, зүгээр л шоронд суучихсан бол үйлийн лайгаа эдлээд арай дээр амьдрах байсан болов уу?
"Зүгээр дээ, зүгээр."
Түрүүхэн л надаас уучлалт гуйн уйлаад байсан Ёнжүн, одоо нулимсыг минь арчиж байна.
"Чи надаас айхгүй байна уу?"
"Би юу?"
"Тийм ээ. Бүгд л надаас айдаг. Ангийнхан, багш нар, хамаатнууд, ээж гээд л..."
"Чи л надаас айх хэрэгтэй юм сан."
"Юу?"
"Өмнөх удаад ч хэлсэн биз дээ? Би чинь насанд хүрсэн эр хүн."
"Би чамаас айхгүй ээ."
"Яагаад?"
Ёнжүний гарт хүрвэл тэр нэг л хачин царайлаад гараа татав.
Эгдүүтэй гэдэг нь.
"Учир нь би муу охин, харин чи сайн залуу болохоор."
YOU ARE READING
My Two Faces || Mgl
Historia Corta[Short Story] {Book 1} Чи хэзээ нэгэн цагт хоёр хүнд нэгэн зэрэг дурлаж байсан уу? /Completed/ *Энэхүү бичвэрт гарч буй дүрүүд, үйл явдал, байршил зэрэг нь бүгд зохиомол болно.