1 | Анхны Учрал

949 124 27
                                    

"17 цагт явцын шалгалттай

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"17 цагт явцын шалгалттай."
From: Kim Woojin

"Ядаргаатай юм."

Утсаа цүнхнийхээ ёроолд шидчихээд сүүлийнхээ тамхийг амандаа зуун асаалаа.

Улирлын дундах шалгалтууд хаяанд тулж, юу юугүй айлчлан ирж буй зуны улирал намайг хангалттай их ядрааж байсан юм.

"Хөөе, сурагчаа?"

Эрэгтэй хүний дуу ард хадахад нүдээ эргэлдүүлсээр эргэн харвал цэнхэр үстэй залуу гараа халаасандаа хийчихсэн зогсож байх аж.

"Яав?"

"Тамхиа боль."

"Чамд хамаагүй."

"Ахлах сургуулийн хүүхэд байж чи гэнэ ээ? Ингэж явааг чинь эцэг эх чинь мэдэж байгаа юу?"

"Тэдэнд ч бас хамаагүй. Эндээс зайлж үз."

Намайг буруу харан зогсоход өнөө эр араас хүрч ирэн зуучихсан байсан тамхийг минь газарт унагаад, дэвсэлж орхих нь тэр.

"Эмэгтэй хүн байж! Ирээдүйд хүүхэдтэй болоход чинь ямар их сөрөг нөлөөтэй гэдгийг мэдэх үү?"

"Шалчиганаад байлгүй яв гээд байна."

"Гёнган ахлах сургуулийн сурагч байх нь ээ? Нэр нь..."

Тэр үсийг минь хойшлуулан нэрийг минь хараад "Жон Мина. Сургуульд чинь хэлэх болно." гэсээр инээмсэглэв.

Ядаргаатай амьтан бэ?

"Чамд хамаагүй гэж хэлсэн байх аа?"

"Дахиж тамхи татахгүй гэж хэлвэл сургуульд чинь мэдэгдэхээ болилоо."

"Тэглээ гээд чамд ямар хэрэгтэй гэж?"

"Ядаж л хөөрхөн бүсгүй болж, нас биед хүрсний чинь дараа чамтай гэрлэж болох юм."

"Тэнэг амьтан!"

Цэнхэр үстийг хажуу тийш түлхчихээд гудамны булан эргэхэд тэр араас минь "Тамхи биед муу!" хэмээн хашхирч байлаа.

Ийм нойтон хамуу шиг амьтдад үнэхээр дургүй. Үнэхээр!









Tulip: Хар background дээр уншаарай~ Энэ бичвэр аль хэдийнэ бичигдээд дуусчихсан болохоор тэгтэл удаахгүй ээ. Маш их хайр өгөөрэй💙🌸

My Two Faces || MglWhere stories live. Discover now