3 | Модтой Чихэр

707 130 40
                                    

Үсээ нэг янзалчихаад булан эргэтэл нөгөө залуу халаасандаа гараа хийчихсэн зогсож байсан юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Үсээ нэг янзалчихаад булан эргэтэл нөгөө залуу халаасандаа гараа хийчихсэн зогсож байсан юм. Араас нь гэтэж очин чихэн дээр нь орилох гэтэл тэр хөл дээр минь гишгэчихээд инээх нь тэр.

"Ирж байгааг мэдсэн юм бол хэлэхгүй!"

"Чи намайг цочоох гэж байсан атал би чамайг цочоож болохгүй хэрэг үү? Юу гээчийн шударга бус амьдрал вэ?"

"Ёстой нэг! Хүн эвгүй байдалд оруулаад..."

"Чи үнэхээр тамхи татахаа болихгүй юм уу?"

"Тэгвэл чи энд ирэхээ болихгүй хэрэг үү?"

"Чамайг татахаа больсон цагт."

"Ирэхээ боль гээд байхад. Одоо бүр хүмүүс чамайг гаж донтон гэцгээж байна."

"Тийм юм болов уу? Би гаж донтон ч байж мэднэ. Чи ер нь надаас айхгүй байна уу?"

"Би яасан гэж чамаас айх юм?"

"Муу ч, сайн ч насанд хүрсэн эр хүн шүү!"

"Өндөр, царайлаг бол гаж донтон байсан ч яах вэ... Намайг авч яваад хүний наймаанд өгөөч, убба?"

Хошуугаа цорвойлгон ийн хэлэхэд тэр нэг инээчихээд гарыг минь дэлгэн модтой чихэр тавилаа.

"Тамхины оронд чихэр идэж бай."

"Чамайг идэж болохгүй юу?"

Цэнхэр үстийн нүүр нь улайн "Жаахан юм байж!" хэмээгээд хурдан хурдан алхсаар эндхийг орхисон юм.

Нээрээ тамхинаас гарах хэрэгтэй ч юм болов уу? Хэн мэдлээ, ямартай ч алимтай чихэр нь дажгүй л амттай юм байна.

My Two Faces || MglWhere stories live. Discover now