![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Бүтэн өдөржин далайн эрэг дээр ярилцаж суусаар нэг мэдэхэд орой болсон байлаа.Ягааран харагдах тэнгэрийн заадас үнэхээр үзэсгэлэнтэй.
Гурван жилийн дараа, анх удаа ямар нэг асуудалд санаа зоволгүй, амар амгаланг мэдэрч байна. Яг л бүхнийг мэдсэн юм шиг өнөөдөр гэнэт л хүрээд ирсэн Ёнжүн үнэхээр гайхалтай биш гэж үү?
Ёнжүн гарт минь ундаа атгуулан, чихэвч зүүж өгөхөд миний чихэнд '20см' эгшиглэх аж.
"Миний дуртай дуу."
"Тэгвэл намайг юунд дуртайг мэдэх үү?"
"Юунд?"
"Жон Мина."
Идэж дууссан чихэрний ишийг халаасандаа хийтэл Ёнжүн буцааж аваад бөөрөнхийлж эхлэв.
"Чи ийм сээтгэнүүр байсан бил үү?"
"Сээтгэнэсэн юм биш."
"Худлаа ярьж чаддаггүй юм байж."
Тэр бөөрөнхийлж нугалсан, бөгжин хэлбэртэй ишийг зүүн гарын ядам хуруунд минь зүүж өгөөд, "Үнэнийг л хэлж байна." хэмээн инээмсэглэх нь тэр.
"Ёнжүнаа? Энэ..."
"Миний аз жаргал болооч."
"Би... Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна."
"Одоохондоо чи сурагч, харин би өвчтөн. Гэхдээ хэзээ нэгэн цагт бүх зүйл цэгцэрнэ байх. Тэр үед нь зохих ёсоор, жинхэнэ бөгж өгнө өө. Мина?"
"За?"
"Хамтдаа зугтаад, хэзээ нэгэн цаг гэгдэх тэр өдөр ирэх хүртэл миний хажууд байгаач. Намайг хаяхгүй гэж амлаач. Надтай гэрлээч?"
"Мэдээж! Хажууд чинь байя. Хэзээ ч ганцааранг чинь орхихгүй. Дэлхий ертөнц чиний эсрэг байсан ч би хажууд чинь байх болно. Чамайгаа заавал эдгээж аваад, тэр үед эхнэр чинь болъё."
Юу юугүй урсаад ирсэн нулимсыг Ёнжүн арчиж өглөө.
"Юу ч болсон үргэлж чинийхээ хажууд байхыг хүсч байна."
"Өнөөдрөөс би чиний бүсгүй."
"Одооноос эхлэн би чиний сүйт залуу."
"Жон Мина зөвхөн Чуи Ёнжүнийх."
Бид бусдын хийдэг шигээр сүй тавиагүй. Бидэнд үнэтэй сүйн бөгж, тансаг зоог зэрэг байгаагүй. Гэхдээ бидэнд тэдгээрээс ч илүү зүйл байсан.
Нар, сарны солигдох цагт, хязгаар нь үл харагдах тэнгэрийн дор, далайн ус, эргийн элсээр адислагдаж, үүрд гэсэн амлалтыг бид бие биедээ өгсөн. Түүний надад, миний түүнд бэлэглэсэн зүйл бол... юутай ч үнэлэшгүй чин сэтгэлийн инээмсэглэл байсан юм.
Tulip: Эргэж ирсэн юм биш шүү. Hiatus авсан хэвээр байгаа. Зүгээр л энэ хугацаанд гуниглан суухдаа энэхүү бичвэрийг гурав хоногийн дотор биччихсэн юм. Нэгэнт дууссан бичвэрийг хав дараад яах вэ гэж бодсондоо л оруулаад байгаа хэрэг. Бусад бичвэрүүдийн дараагийн хэсгийг надаас битгий шалаарай. Гуйж байна🌸
![](https://img.wattpad.com/cover/277653828-288-k404644.jpg)
YOU ARE READING
My Two Faces || Mgl
Storie brevi[Short Story] {Book 1} Чи хэзээ нэгэн цагт хоёр хүнд нэгэн зэрэг дурлаж байсан уу? /Completed/ *Энэхүү бичвэрт гарч буй дүрүүд, үйл явдал, байршил зэрэг нь бүгд зохиомол болно.