Бид тааралгүй долоо хоног өнгөрлөө. Зуны амралт талдаа орчхоод байхад түүнийг гэнэт алга болчихсонг гайхаж байна.
Ёнжүн үргэлж л энэ хавиар байж байдаг. Магадгүй гэр нь ойролцоо байх л даа. Гэхдээ бодоод үзвэл, тэр ажил хийдэггүй, оюутан биш байж яах гэж манай сургуулийн хажууд байнга очдог байсан юм бол?
Тэр өдөр Ёнжүнийг яагаад уйлсныг одоо хүртэл бодоод олохгүй юм. Яалт ч үгүй 'галзуу' гэж хэлсэнд минь л эмзэглэх шиг болсон доо? Гэхдээ тэр яагаад тэгтлээ эмзэглэнэ гэж?
Ээжийн солих хувцсыг хүргэж өгөхөөр явах зуураа хаа нэгтээ Ёнжүн байж магадгүй гээд нүдээ бэлчүүлнэ.
"Байна уу?"
"Би ирчихлээ."
"Ороод ир. Ээж нь завгүй байгаа болохоор жаахан хүлээх хэрэгтэй бололтой."
"Ойлголоо."
Утсаа таслан халаасалчихаад эмнэлэг рүү орвол хөл толгой нь мэдэгдэхгүй газар намайг угтан авсан юм.
Ийм газар ажилладаг хүн өөрөө галзуураад дуусдаггүй л юм байх даа? Би лав ээжийн оронд байсан бол ганц өдөр ч тэвчихгүй байлаа.
Гурван давхарт гаран шатны хажуугийн суудал дээр сууж, эргэн тойрноо ажвал энд нэг давхрыг бодвол хамаагүй чимээ аниргүй байх аж. Уг нь энэ давхарт хамгийн хүнд өвчтөн хэвтдэг биз дээ? Хачин л юм.
Ямар нэг зүйл зурагдан чийхрах чимээ гарахтай зэрэгцээд тэр зүг харсанд ягаан үстэй, хар өмдтэй залуу буруу харан ямар нэг зүйл хийж байлаа. Өвчтөн юм байх даа? Өвчтөн эсвэл эмнэлгийн ажилтан гэхэд үснийх нь өнгө хэтэрхий тод биш гэж үү? Бас өвчтөн бол эмнэлгийн хувцас өмсмөөр л юм?
Өнөө залуу цонхны төмөр торыг ямар нэг зүйлээр үрэн, хааяа нэг чанга хөхрөх нь түүнийг сэтгэцийн эмгэгтэй гэдгийг батлаад өгсөн юм.
"Мина?"
"Та яасан удав аа?"
Ээж гарт минь байх тортой хувцсыг аваад, "Тасагтаа орохгүй юу хийгээд байгаа юм?" хэмээн өнөө өвчтөнд хандан хэлэхэд тэр хүнээс хариу ирсэнгүй. Үргэлжлүүлэн төмрийн харших чимээ гарсаар байсанд ээж үсээ чихнийхээ араар хийн санаа алдав.
"Миний чамд ярьж байсан хүү байгаа юм."
"Хүнд өвчтөн байсан хэрэг үү?"
"Тийм ээ, хүнд. Чи одоо харь даа. Эндэх хүн удаан байхыг хүсэхээргүй газар."
"Ойлголоо. Залгаарай."
Чихэвчээ зүүн шатаар буух гэтэл ардхан талд ээж "Чуи Ёнжүн! Өрөөндөө ор!" гэж хашхирах нь тэр.
Чуи Ёнжүн?
Байрандаа гацсан чигтээ эргэж харвал ягаан үстэй болсон Ёнжүн яг л үхдэл шиг харцаар намайг төөнөж байсан юм.
Tulip: Өдийг хүртэл зөв таамаглаж байсан уншигчдадаа баяр хүргэе😆🌸
YOU ARE READING
My Two Faces || Mgl
Short Story[Short Story] {Book 1} Чи хэзээ нэгэн цагт хоёр хүнд нэгэн зэрэг дурлаж байсан уу? /Completed/ *Энэхүү бичвэрт гарч буй дүрүүд, үйл явдал, байршил зэрэг нь бүгд зохиомол болно.