24 | Сайн уу, Хайрт Минь?

1K 146 50
                                    

12-р сарын 31

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

12-р сарын 31

Өчигдөр би чинийхээ хөрсөн бие, амьгүй уруулыг чинь эцсийн удаа мэдрээд явуулсан. Тас хар үсийг чинь цэвэрхэн самнаад, сургуулийн хажууханд байдаг тансаг хувцасны дэлгүүрийн үүдээр гарах бүртээ хэдэн минут ширтэж зогсдог тэр цагаан хослолыг чинь өмсүүлсэн ч чи инээмсэглээгүй. Нар хүртэл бөхийж, сар хүртэл мишээдэг тэр гэрэл цацруулсан инээмсэглэлийг чинь би ахиад харж чадсангүй дээ.

"Чи зүгээр үү?"

Амьсгаа даран зогсох миний хажууд нэгэн эрэгтэйн хоолой дуулдахад би сая нэг ухаан орон түүний өөдөөс харлаа.

"Тийм ээ."

"Гэхдээ чи яг л ухаан алдах гэж байгаа мэт харагдаж байна."

"Би зүгээр ээ, баярлалаа."

Урагш ахин алхахдаа хөл алдсанд өнөө залуу намайг тосон аваад инээмсэглэв.

"Зүгээр биш болохоор энд жаахан амарчих."

Гурван өдрийн турш оршуулгын ажил хийсэн надад ямар ч тэнхэл байгаагүй нь үнэн. Өдөр нь ажиллаж, шөнө нь нойргүйдсэн атал яагаад ч юм би унтах эсхүл ямар нэг зүйл идэхийг хүсэхгүй байсан юм.

Цагаан царайтай, туранхай, өндөр залуу. Гудамны булангийн сандал дээр намайг суулгачихаад хажууд минь зогсон тамхи асаах нь нүдний буланд харагдана.

"Баярлалаа."

"Юунд?"

"Та байгаагүй бол би ухаан алдаад унах байлаа. Гар утас маань эвдэрчихсэн болохоор утсаар ч ярьж чадахгүй-"

"Зүгээр дээ. Тийм болохоор жаахан амарсныхаа дараа яваарай."

Өмдөндөө гараа хийчихээд, тамхи татсан чигтээ яваад өгөх түүний араас би ширтсээр үлдлээ.

Шинэхэн цасан дээр гутлын мөр нь хоцорч, тамхины утаа сая нэг агаарт замхрахтай зэрэгцэн би инээж байгаагаа мэдэрсэн юм.

My Two Faces || MglWhere stories live. Discover now