1-р хуудас

739 57 1
                                    

Сайн уу, Ёнжүн?

Ямартай ч чи үүнийг уншаад намайг шоолох байх.

Ахлах сургуульд байхдаа хичээлээ ч тэмдэглэх дургүй байсан би одоо чамтай уулзах багахан боломжоо ашиглан үүнийг бичиж байна.

Ахин чамтайгаа учрахын тулд, юунд ч үл баригдан хамтдаа аз жаргалтай цаг хугацааг өнгөрөөхийг хүссэндээ үүнийг хийж байгаа хэрэг.

Магад чи минь үүнийг уншаад хайрын хуульд баригдсан өөрсдийгөө чөлөөлж чадах ч юм билүү?

Чамайг анх харсан үеэ, чамтай хамт өнгөрүүлсэн дурсамжуудаа чиний сэтгэлд хүргэхийг хүссэндээ яг л бидний нэгнээсээ авдаг мэдрэмж шиг онцгой болгон нямбайлан бичихийг хичээлээ.

Гэвч энэ минь амжилт олох эсэхийг хэлж мэдэхгүй нь.

Хэрвээ чиний намайг гэх сэтгэл үнэн байсан бол хэзээ нэгэн цагт бидний хамтдаа инээлдэх үе дахин ирнэ гэдэгт би итгэж байна.

Чой Бомгю

Залуу хөвгүүн саяхан авсан тэмдэглэлийн дэвтрийнхээ эхний хуудсанд өөрөөс нь хол буй хайртдаа хэлэх гэсэн хэдэн үгсээ эвлүүлж ядан бичив.

Тэгээд эхнээс нь нэг бүрчлэн уншин, алдааг нь хянах аж. Хэрвээ ганц ч болтугай цэг алдаж бичсэн бол Бомгю тэрхүү хуудсаа эргэлзэлгүй урахад бэлэн харагдана.

Хэсэг тэгж суусны эцэст бичсэн зүйл нь сэтгэлд нь нийцэв бололтой залуу хүү багахан инээмсэглэн дараагийн хуудсыг нээх ажээ.

LAW OF LOVE |Completed|Where stories live. Discover now