2-р хуудас

283 43 1
                                    

Анх танай сургуульд шилжиж очсон өдрөө санаж байна.

Над шиг ичимхий, бүрэг хүн анх удаа зориглон байж өөрийгөө танилцуулахад ангийнхан чинь их л эелдгээр хүлээж авч билээ.

Гэхдээ чи...

Ангид байгаа бүхний харц над дээр тусч байхад ганцхан чи л ширээгээ дэрлэн хэвтэж байсан.

Яагаад ч юм зөвхөн чам луу ширтэн зогсоход минь чи над луу харчихсан. Тэр үедээ үнэхээр их сандарч билээ. Гэхдээ одоо бодоход энэ тийм ч сүртэй зүйл биш бололтой.

"Хоёрдугаар салааны хамгийн хойно, Ёнжүний хажууд очоод суучих"

Юу ч үл илэрхийлэх нүдтэй чинь харц тулгаран зогсоход минь багш ингэж хэлж байсан юм.

Тэгэхэд л анх нэрийг чинь мэдсэн. Ёнжүн.

--

Эхний өдөр болоод ч тэр үү би зөвхөн хичээлээ л хийсэн.

Асуулт асуусан нэгэнд нь товчхон хариулт өгчхөөд чимээгүй суусан би магад үнэхээрийн зожиг, ганцаардмал нэгэн мэт харагдсан байх.

Харин чи бүхэл өдөржин ширээгээ дэрлэж хэвтсэн.

Эхэндээ чамайг унтаж байна гэж бодсон ч шарх дүүрэн нүүрээ бусдаас нуун байсныг чинь би мэдээгүй юм.

Сүүлийн цагийн хичээл завсарлахад чи цүнхээ нэг мөрөндөө үүрсээр хамгийн түрүүнд ангиас гарсан.

Тэгэхэд л анзаарч билээ.

Чиний хэр өндрийг, хар бараан үс чинь чамд үнэхээр их зохиж байсныг, гагцхүү давхраагүй хурц нүд, зузаан уруул хоёр чинь хоорондоо хэр их зохицсоныг.

Үнэхээр л миний амьдралдаа үзэсгэлэнтэй хэмээн тодорхойлсон анхны эрэгтэй чи байсан юм.

LAW OF LOVE |Completed|Donde viven las historias. Descúbrelo ahora