15-р хуудас

172 32 1
                                    

Чи зүгээр л... намайг үнсчихсэн.

Архи шиг хурц ч ваниль мэт нялуун амт. Энэ гашуун мэдрэмжээс холдохыг хүссэн ч би тэр чихэрлэг хэсгийг нь өөрөөсөө түлхэж зүрхлээгүй юм.

Үргэлж л шунадаг байсан чиний зузаан уруул одоо минийх дээр байна.

Байнга атгахыг хүсдэг тэр гар одоо өөрөө минийхийг зуурч байна.

Мэдрэхийг хүсдэг байсан тэр л бүхэн минь нэг доор цуглачихсан байсан учраас би огтхон ч эсэргүүцэж чадаагүй юм.

Яагаад тэр вэ?

Намайг хамгийн их зовоодог нэгэн чи байхад би үлдсэн амьдралынхаа турш энэ л мэдрэмжийг хүртэхийг хүсэж байв.

"Тэгээд, арай энэ ч бас чиний анхны үнсэлт юм биш биз дээ?" минут гаруй үргэлжилсэн үнсэлтийнхээ хариуд чи надаас ийн асуулаа.

Харин би зүгээр л толгой дохисон.

Нүд лүү чинь ширтэх зориггүйдээ харц буруулан, дахин харчихвал шунахаа мэдэх учир, тэр л амтнаас зугтахыг хүссэндээ нүдээ анив.

"Н-Намайг... уучлаарай, Гю. Би... би өөрийн ухаанаа алдчихаж"

Удаан хугацааны чимээгүй байдлын дараа чиний хэлсэн үгс. Чамайг гараас минь атгахаар ойртох үед би шууд л эсэргүүцсэн ч би анхнаасаа л уурлаагүй байсан шүү дээ.

Тэр гайхалтай мэдрэмжийг анх удаа мэдэрч үзчихээд яаж уурлаж, чамайг буруутгаж зүрхлэх юм бэ?

Би одоо ч тэр мэдрэмжийг үнэхээр их өгүүлж байна.

Харин чи, Жүн? Чи тэр үед юу мэдэрсэн бэ?

LAW OF LOVE |Completed|Where stories live. Discover now