8-р хуудас

171 32 1
                                    

Хичээл тарсны дараа сургуулийн ард байх сагсны талбайд чи нөгөө ангийн хүүхдүүдтэй хамт сагс тоглож байсан юм.

"Би цуг тоглож болох уу?"

Чамтай өөрийгөө дотно болсон хэмээн бодохдоо зориг шулуудан ийн асуусан ч чи толгойг минь зөөлөн илсэн.

"Манай Гю ч бас сагс тоглох дуртай байх нээ?"

Чиний энэ асуулт намайг яг л учраа мэдэхгүй тэнэг жаал шиг мэдрүүлж байсан ч би инээмсэглээд л байсан. Яагаад гэдгийг мэдэхгүй ч толгойг минь илэх тоолонд чинь, Гю хэмээн өхөөрдөх болгонд чинь би өөрийгөө ээждээ эрхэлж буй бяцхан жаал мэт л мэдэрдэг байсан юм.

"Би хамт тоглож болохгүй гэж үү?"

"Болно л доо. Гэхдээ яадаг билээ? Энэ их аюултай. Хэрвээ хүсвэл чи эндээ томоотой суугаад намайг хэр сайн тоглогч гэдгийг харж болно шүү дээ"

Чи ингэж хэлчхээд дахиад л толгойг минь илэн надаас хариу хүлээлгүй цааш найзууд луугаа явчхаж билээ.

Харин би багшаасаа даалгавар авсан таван наст шиг сандал дээр суун чамайг ширтэн байсан юм.

Чи аюултай гэж хэлсэн.

Гэхдээ энэ чинь зүгээр л нэг сагс шүү дээ. Зүгээр л нэг тоглоом...

Зуршил болсон мэт чиний хэлсэн хэдэн үгийг эргэцүүлэн суухад минь чи яг л үгээ нотлох мэт үйлдэл хийчихсэн.

Юунаас болсныг мэдэхгүй ч нөгөө ангийн нэг хөвгүүнийг чи шууд л цохиод унагачихсан. Тэгээд гарт байх бөмбөгөө нүүрэн дундуур нь шидчихээд газар хэвтэх хөвгүүн лүү ойртох гэсэнд чинь танай Сүбин гэх найз чамайг арайхийн зогсоосон юм.

Гэхдээ тэр үед чиний зэрлэг, балмад үйлдэл бус намайг халамжлах сэтгэлийг чинь олоод харчихсан болохоор л би чамд илүү их татагдсан байх.

LAW OF LOVE |Completed|Where stories live. Discover now