13-р хуудас

171 32 1
                                    

"Ёнжүнийг хараагүй биз?"

Өмнө нь огт харж байгаагүй хүмүүсийн дундуур сүлжиж явсаар өнөөдөр л танилцсан өндөр хамар, том нүд болон хөх үстэй нэгнээс асуусанд тэр зүгээр л шат луу заав.

"Түүний бие жоохон тавгүй байх шиг байсан. Дээд давхрын аль нэг өрөөнд амарч байгаа байх?" Тэхён ёжлонгуй инээсээр хэлсэнд нь би хариу хэлэлгүй дээш зүглэсэн юм.

Гэсэн ч Тэхён гараас минь татаж зогсоон "Гэхдээ чамайг түүн дээр очихгүй байхыг зөвлөе. Ёнжүн уучихаараа өөрийгөө хянаж чаддаггүй юм"

Тэхён. Тэр юу гэмээр ч юм... багахан этгээд нэгэн. Надаар тоглон өөдөөс тоомжиргүй инээсэн хэр нь болгоомжтой байхыг сануулах шиг.

Яахав би түүний хэлсэн сүүлчийн өгүүлбэрээс чамайг согтуу байгааг мэдсэн л дээ. Гэхдээ би итгээгүй юм.

Өөрийн нүдээр харахаас нааш Тэхёны хэлсэн үгсийг үгүйсгэн байлаа. Гэхдээ би хүсээгүй зүйлээ харчихсан. Яг л анх тамхи татаж буйг чинь харсантай адил хоосон мэдрэмж.

Өөр нэгэн хороор өөрийгөө дүүргэдэг чамайг би дахиад л үзэн ядсан бас өрөвдсөн.

Магадгүй би ч бас архи уух байх даа? Ёнжүнд таалагдахын тулд?

Өрөөний голд байрлах орон дээр хагас ухаантай суух чамайг харсан даруйд толгойд минь зурвасхан орж ирсэн бодол болон эргэлзээ төрүүлэх асуулт.

"Чой Бомгю, ирчихжээ"

Дахиад л Чой Бомгю! Гю эсвэл Бомгю ч биш өнөөх л бүтэн нэр. Намайг ингэж дуудах тоолонд чинь надад үнэхээр тийм гэхийн аргагүй мэдрэмж төрдөг байлаа.

Өнөөх хоосон мэдрэмжээс тэс өөр ямар нэгэн зүйлээр хатгуулах мэт л. Илүү их өвдөлт бас гаслантай.

Гэхдээ Жүн би лав чамайг хэзээ ч Чой Ёнжүн хэмээн дуудаж зүрхлээгүй юм шүү.

LAW OF LOVE |Completed|Where stories live. Discover now