4-р хуудас

201 38 1
                                    

Ким Тагсу? Чи түүнийг санаж байна уу? Намайг зодож байсан сурагчийг?

Тэр хэдий дурсамжид минь муу нэгэн мэт хадгалагдсан ч би түүнд бас надад сайн болсон найз охинд нь одоо болтол талархдаг.

Чамтай дотносох томоохон үүдийг минь тэд нээж өгсөн учраас.

Анх удаа чамтай үг солилцсоны маргааш нь би ганцаар суун хооллож байсан юм. Гэтэл Тагсу хаанаас ч юм гарч ирээд намайг шууд л цохичихсон.

Шалтгааныг нь мэдэхгүй юм. Ямартай ч тэр намайг найз охиноос нь хол байхыг дахин, дахин сануулаад л байсан. Гэтэл би түүний найз охиныг байтугай өөрийг нь ч таньдаггүй байсан шүү дээ.

Түүнд хэдэн удаа цохиулснаа мэдэхгүй ч биед ирэх өвдөлт зогсож, дээр минь байх тэр холдсоны дараа л гараа буулган, тас аньчихсан байсан нүдээ нээхдээ би хэзээ ч харахгүй хэмээн бодсон зүйлээ нүдээр үзчихсэн юм.

Чи тэр үед яг л галзуу нэгэн мэт харагдсаныг нуух юун. Ууртай, төрх ширүүн харцаараа чи түүнийг барьж идэх нүү гэлтэй л ширтэж, ухаан мэдрэлгүй нударгаа нүүрэн дээр нь буулгаж билээ.

Тухайн үедээ юу болоод байгааг ойлгоогүй ч цээжин дэх зүрх минь хурдтай цохилж, галзууртлаа догдолж байснаа л санаж байна.

Энэ хачин сонсогдож магадгүй ч би чиний тэр төрхөд чинь хүртэл хайртай байсан юм. Одоо ч хэвээрээ.

LAW OF LOVE |Completed|Where stories live. Discover now