Нэг л мэдэхэд. Би донтогч болчихсон байсан.
Чиний анх сунгасан тамхинд болон үргэлж л хажууд минь үзэгдэх чамд би хэзээ ч гарч чадахааргүй гүн ангал руу уначихсан мэт л донтчихсон.
Би үнэхээр гарч чадахааргүй болчихсон байсан.
Гарт минь байсан тэр тамхинаас ч...
Өөдөөс минь ширтэн байх чиний тунгалаг нүднээс ч...Яагаад тэр вэ?
Намайг донтогч болгосон чамайг хамгийн ихээр үзэн ядаж байсан атлаа огтхон ч татгалзаж чадаагүй бүр оролдож ч үзээгүй.
"Өнөөдөр явна биз дээ?"
Дахин нэг үдэшлэг. Миний анх явсан үдэшлэгээс хойш хэд дэх гэдгийг нь хэлж мэдэхгүй ч энэ лав сүүлийнх нь биш гэдгийг би мэдэж байлаа.
"Хаана болох юм?"
Өнөөх гашуун мэдрэмжээ дахин мэдрэхийг хүссэндээ асаад дуусчихсан өөрийн тамхиа газар хаян дэвсэлчхээд чиний аманд байх тамхийг шүүрэн амандаа зуун уушгиа дүүргэж билээ.
Яахав би тэр үед огт сандарсан харагдаагүй байх л даа. Гэхдээ тэр үйлдэл минь ямар их зориг шаардсаныг чи мэдэхгүй дээ.
Гэхдээ гайхмаар нь чи ер уурлаагүй.
Бусадтай юмаа хуваалцах дургүй чи өөрийн зүйлээ тэр тусмаа өөрт чинь ганцхан байсан ховор тамхийг булаахад чи нааш хашхирахын оронд толгойг минь зөөлөн илээд "Манай Гю ч том болчихжээ" гэсэн шүү дээ.
Хариуд нь би чам луу хүсээгүй ч дургүй байгаа мэт жүжиглэн муухай харахад чи зөөлөн инээгээд "Үдэшлэгийн хувьд Сүбиний гэрт болох байх?"
"Тэгвэл би очихгүй ээ. Яагаад ч юм тэднийх их сонин уур амьсгалтай"
Сүбиний гэрт анх очихдоо харсан дүр зураглалаа мартаж чадаагүй дээ тэнэг ч гэсэн байж болохоор шалтгаан хэлсэнд чи энэ удаад хөмсөг зангидсан юм.
Гэсэн ч өөдөөс чинь эсэргүүцэх мэт харцаар харахад чи дахин инээмсэглээд "Тэгвэл Тэхёны гэрт байвал яаж байна. Тэднийх их том, олон өрөөтэй, гадаах хашаа нь ч цэлгэр. Чи өмнө нь очиж үзээгүй байх аа?"
Хариу болгон толгой дохиход минь чи өнөөх зуршлаараа толгойг минь илэх байх гэж бодсон ч чи хацраас минь зөөлөн чимхэн миний гарт байх тамхийг газар хаясан юм.
"Би чамайг буруу зүйлд уруу татчихсан бололтой"
Чиний гэмшингүй хоолой гарсны дараа бидний дунд хэсэг чимээгүй байдал ноёлов.
Удтал чимээгүй байсны эцэст чи гарт минь миний дуртай чихрийг атгуулчхаад "Ямартай ч би чам луу хаягийг нь явуулчихъя. Чи хүрээд ирээрэй. Орой хорин цагаас шүү"
YOU ARE READING
LAW OF LOVE |Completed|
Short StoryХайрын хуульд баригдсан бид. Үүний золиос болсон чи болон би. 2021.09.20 - 2021.10.05