Би үнэндээ тамхийг үзэн яддаг. Бүр үнэхээр их.
Гэхдээ би таалагдана гэж бодсон.
Нааш сунгасан тамхийг чинь гартаа аван амандаа зуух үедээ "Чамд л таалагдаж байвал боллоо" гэх ядмагхан бодолтой байж билээ.
Гэхдээ тэр үед би хэтэрхий тэнэг байж. Зүгээр л толгой сэгсрээд тэндээс холдохын оронд чамд л таалагдах гэж тэр хороор өөрийгөө дүүргэсэн би хэтэрхий гэнэн хийгээд мунхаг юм.
Гашуун оргих утааг хоолойныхоо гүнд мэдрэхдээ үүнээс үүдсэн өвдөлтөд өөрийн эрхгүй хоолойгоо барин ханиалгахад чиний надад хэлсэн үгс чинь "Анх удаа болохоор л ингэж байгаа юм. Удахгүй дасчихна"
Дасна?
Би яагаад үүнд дасна гэж?
Би үүнийг дахиад хэрэглэх ёстой гэж үү?
Чамд таалагдахын тулд?
Толгой дотор эргэлдэх эсэргүүцэл агуулах асуулт дундаас би хамгийн гунигт хийгээд жаргалтай сонголтыг хийчихсэн юм.
Гэхдээ би харамсаагүй ээ.
Яагаад гэвэл чи минийх, би чинийх болчихсон учраас.
"Дахиад авмаар байна уу?" өмнө нь өгсөн тамхийг чинь хорсох хоолой, нулимс дүүрэн нүдээрээ мэдрэн дуусгахад чи нааш дахин нэгийг сунгаж билээ.
Магадгүй ингээд л...
Гарт минь бариулсан хор бүхнийг чинь эсэргүүцэл үзүүлэлгүй хүлээж авдаг байсан болохоор би хэзээ ч үл арилах донтогч гэх нэрийг зүүчихсэн байх.
YOU ARE READING
LAW OF LOVE |Completed|
Short StoryХайрын хуульд баригдсан бид. Үүний золиос болсон чи болон би. 2021.09.20 - 2021.10.05