10-р хуудас

165 38 1
                                    

Олон сурагчид дунд чамайг хайн явахдаа би яагаад ч юм догдолж байсан юм.

Үргэлж өмсдөг хар бараан хувцас дээрээ олон төрлийн гоёл зүүж, урагш унжуулан нүдээ хаачихдаг хар бараан үсээ багахан долгио оруулсан өмнөх надаас арай өөр би.

Яг л бусад сурагчид шиг гартаа уух зүйлтэй алхан явахдаа тамхины утаа ханхалсан газраас хол явсан ч тэр их суунагласан утаан дунд чамайг байна гэж би яахан мэдэх билээ.

Сургуулийн хамгийн хөөрхөн гэх тодотголтой охиныг тэврэн тамхи сорон суух чамайг харсан миний сэтгэгдэл...

Юу гэмээр ч юм.

Нэг тийм хоосон.

Миний мэдэх чи, чи биш юм шиг. Энэ бүх хугацаанд харж ирсэн чиний төрх бүгд худал мэт.

Чамайг ширтэн зогсох намайг чи анзаарсан бололтой намайг дуудаж байснаа санаж байна уу?

"Чой Бомгю? Ирчхэж ээ? Ийшээ ирээд суу л даа"

Чой Бомгю.

Гю биш, зүгээр ч нэг Бомгю бус Чой Бомгю.

Дахиад л нэг хоосон мэдрэмж.

Мм... магадгүй чи намайг Гю хэмээн хоёрхон удаа л дуудсан байх. Гэтэл би гэж тэнэг үүндээ аль хэдийн дасчихсан байдаг.

Ямартай ч би хажууд чинь очиж суусан. Харин чи гарт байх тамхиа уушгиа дүүртэл сорчхоод гашуун мэдрэгдэх утааг нь нүүр лүү минь ичигчгүй үлээж билээ.

Тэгээд хажууд суух охиноо өөр лүүгээ улам татан тэврэхдээ нааш муухан инээмсэглэн тамхиа над луу сунгасан.

Тэгээд асуусан асуулт чинь "Оролдож үзмээр байна уу?"

LAW OF LOVE |Completed|Where stories live. Discover now