Нээрээ тийм, одоо гэрлэх гэж байгаа эмэгтэйг чинь Мисон гэдэг гэсэн байх аа? Арай тэр нөгөө ахлах сургуульд бидэнтэй нэг анги байсан Ким Мисон биш биз дээ?
Хэрвээ мөн бол тэр эмэгтэй үнэхээр шазруун юм. Чи бид хоёрын харилцааг мэдсэн анхны хүн мөртлөө чамд сайн гэх сэтгэлдээ баригдан бидний хайр хүргэм дурсамжуудыг үл тоон чамтай гэрлэх гэж байгаа бол тэр үнэхээр тэвчээртэй нэгэн бололтой.
Ким Мисон. Би түүнийг бүхий л амьдралынхаа туршид үзэн ядах болно. Шалтгааныг нь чи надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа байх.
Хэзээнээс гэдгийг нь мэдэхгүй ч тэр чамд наалдаад эхэлсэн. Бараг л угаалгын өрөө хамт орох нь холгүй л байдаг байлаа.
Эхэндээ түүнд тийм ч их ач холбогдол өгөөгүй ч тэр бидний харилцааны талаар мэдчихсэн байсан. Тэгээд ямар ч өршөөлгүйгээр дэлгэсэн хүмүүс нь чи болон миний эцэг эх байсан юм.
Магад тэр үүнийхээ хариуд чамайг өөртөө авч чадна гэж бодсон байх. Тийм ээ, тэр чадсан.
Чамайг надаас булааж, үргэлж л харахыг хүсдэг царайг минь өдөр болгон ширтэж, сонсголонтой гүн хоолойг чинь өдөр болгон сонсоод л... зузаан чийглэг уруулыг чинь магад цаг тутамд амталдаг байх.
Харин би гэж азгүй амьтан хоосон төсөөлөлдөө шаналан өөрөөс хол байх чамайг шалтгаангүй буруутгахаас өөр зүйл үл хийж чадна.
YOU ARE READING
LAW OF LOVE |Completed|
Short StoryХайрын хуульд баригдсан бид. Үүний золиос болсон чи болон би. 2021.09.20 - 2021.10.05