"Ёнжүн? Чи энд юу хийж байгаа юм?"
Бараг л шөнийн хоёр цагт байх. Чи гэрийн минь гадаа ирчихсэн намайг дуудаж байсан юм. Тэрхэн үедээ өөрийгөө яг л өсвөр насны бяцхан охин мэтээр төсөөлж билээ.
Хоёр давхарт байх өрөөнийхөө цонхоор эргэлзэх зүйлгүй үсрэхэд минь чи намайг тосож аван үгийн зөрүүгүй шуналтайгаар тэвэрсэн.
Салахыг үл хүсэх дулаан биеийг минь ороож байсан учир би тэндээ үүр цайтал тэврэлдээд зогсоход ч бэлэн байлаа. Гэхдээ л тэр бүхэн болохгүй шүү дээ.
"Нүүрээ яачихсан юм бэ, Жүн?"
Яг л бидний анх уулзсан өдөр шиг. Би танай ангид анх шилжиж очсон өглөө шиг. Анх удаа чиний царайг харсан үеийнхтэй адил чиний нүүр шархаар дүүрсэн байлаа.
Надаас болж ижил хүйстэн гэх нэр зүүснийхээ хариуд шанг нь хүртсэн гэдгийг мэдмэгц барагтаа гардаггүй нулимс минь тэгэхэд далай шиг л ихээр урсаж билээ.
"Н-Намайг... уучлаарай, Жүн. Надаас л б-боллоо. Уучлаарай, ууч-" хаанаас ч юм гарах үгсийг минь таслах өнөөх мэдрэмж.
Чиний дулааныг энэ удаад би уруул дээрээ мэдрэхдээ инээх бус харин уйлж байсан юм.
Энэ бүхэн бидний төгсгөл, энэ мэдрэмж чиний бас миний хувьд сүүлчийнх байсан учраас.
"Хайртай шүү, миний Гю"
Чиний амнаас сонссон сүүлчийн хэдхэн үгс зөвхөн энэ л байсан юм.
YOU ARE READING
LAW OF LOVE |Completed|
Short StoryХайрын хуульд баригдсан бид. Үүний золиос болсон чи болон би. 2021.09.20 - 2021.10.05