"Ёнжүн? Чи архи уучхаа юу?"
Булингартсан нүдийг чинь харчихсан мөртлөө, өрөөнд тархсан эхүүн үнэрийг мэдэрсэн хэр нь, чиний ширүүн хоолойг сонсчихсон атлаа би итгээгүй л байна.
Тийм дээ ч чамаас лавлаж асуусан минь энэ байв. Гэсэн ч би хариуд нь зөвхөн инээд л сонссон юм.
"Чой Бомгю! Үнэхээр итгэж өгөхгүй нь. Чи үнэхээр л ийм гэнэн юм уу? Эсвэл энэ бүгд чинь зүгээр л нэг жүжиг үү?"
"Юу яриад байгаа юм бэ? Ёнжүн?"
"Хэл л дээ. Чи чинь баян айлын эрх хүү шүү дээ. Тийм байж миний хийсэн үйлдэл бүхнийг анх удаа харж буй мэт жүжиглээд л... яг үнэндээ чи үүнээс цаадхыг нь ч мэднэ биз дээ?"
Үнэндээ чиний энэ үгс надад үнэхээр инээдтэй санагдсан шүү.
Баян гэхээрээ л архи ууж, хэрэггүй хороор биеэ дүүргэдэггүй юм. Айлын ганц хүү гэхээрээ л бүх зүйлийг өөртөө авч чадна гэсэн үг биш.
Тэр үед би чамд ийн хэлмээр байсан ч зориг минь үнэхээр хүрээгүй юм.
Намайг хариу хэлээгүйд чи дахиад л инээсэн.
"Арчаагүй бяцхан жүжигчин. Хөөх! Энэ үг ч чамд үнэхээр тохирох бололтой шүү. Жүжигчин!" чамаас доромжлол амссан нь анх удаа.
Би тэр үед уурласнаа нуухгүй ээ. Гэхдээ би тэвчсэн. Шүд зуун гараа чанга атгахдаа яагаад чам луу ойртсоноо би одоо ч ойлгодоггүй.
Харин чи яг л бэлдчихсэн байсан мэт гараас минь зууран өөр лүүгээ татаж билээ. Үнэхээр гэнэтийн явдал байсан ч би үүнийг яг яаж гаргаж бичихээ сайн мэдэхгүй л байна.
Нэг л мэдэхэд би орон дээр дээш харан хэвтэх бол чи миний дээрээс юуг ч юм хайн ширтэж байлаа.
Чиний халуун амьсгал хацрыг минь гижигдэж, өндөр хамар чинь минийхтэй шүргэлцэх хэмжээний бид ойрхон байсан юм.
"Тэгвэл чи жүжигчин биш юм бол яг хэн юм бэ?"
"Намайг тавь, Ёнжүн!"
Чиний утгагүй асуултыг үл тоон энэ нөхцөл байдлаас гарахыг хүсэхэд минь чи зүгээр л...
ВЫ ЧИТАЕТЕ
LAW OF LOVE |Completed|
Короткий рассказХайрын хуульд баригдсан бид. Үүний золиос болсон чи болон би. 2021.09.20 - 2021.10.05