7-р хуудас

174 38 1
                                    

Чи мэдэх үү?

Одоогийн миний өрөө тэр үеийн чиний өрөөтэй яг адилхан гэдгийг.

Анх гэрт чинь очсон өдрөө чиний байдаг орчин хэчнээн тухтай хийгээд тайвныг мэдрэхдээ би өрөөгөө өөрчлөхөөр шийдсэн ч эцэстээ энэ бүхэн чамайг санах сэтгэлээ тайтгаруулж буй миний бяцхан арга болоод өөрчлөгдчихөж.

Гүн хөх өнгийн ханын цаасаа ногооноор сольж, буланд шахаад тавьчихсан ороо өрөөний чанх голд байрлуулан үргэлж хаалттай байдаг зузаан хар хөшгөө шаргал туяа цацруулсан чамин хөшгөөр орлуулан чамтай адил мэдрэмж авахыг хүссэн ч болохгүй нь.

Энэ бүхний гол утга учир болох чи байхгүй байгаа болохоор.

"Бомгю?"

Чамайг өөрийн мэдэлгүй ширтэн зогсох намайг чи анзаарав бололтой түрүүлж ам нээсэн нь энэ байсан юм.

Чи их л гайхсан байртай харагдаж байсан ч удалгүй инээмсэглэн намайг хажуудаа суухыг дохиж билээ.

"Ямар хэргээр ирсэн юм?"

Яаж гэрт чинь орж ирсэн талаар бус миний чамтай уулзах болсон шалтгааныг илүү сонирхож байсанд чинь би үнэхээр их талархаж байснаа нуух юун.

"Энийг" хоёр гартаа тас атгаж байсан дэвтрээ чамд өгөхөд чи юу болох талаар нь асууж гайхахын оронд үгээр л толгойг минь илээд "Баярлалаа, Гю" хэмээж байсныг би үнэхээр сайн санаж байна.

Би одоо болтол энэ нэрд дуртай шиг чи ч бас дуртай юу?

Миний Жүн?

LAW OF LOVE |Completed|Onde histórias criam vida. Descubra agora