Нэг л мэдэхэд бид хамтдаа хооллодог болчихсон байсан.
Үргэлж л анхаарлын төвд байдаг чи болон үг дуугүй би.
Бусад хүмүүст энэ хачин санагдаж магадгүй ч миний хувьд хамгийн төгс зохицол байсан юм.
"Нээрээ тийм, Бомгю өнөөдөр Сүбиний төрсөн өдрийн үдэшлэг болно"
"Үдэшлэг?" чимээгүй орчныг эвдэн хэлсэн үгсийг чинь давтан лавлахад чи толгой дохин инээмсэглээд "Тийм ээ, сургуулийн бараг бүх сурагчид ирэх байх. Чи ч бас ирнэ биз дээ?" хэмээсээр чи нааш тасралтгүй ширтээд л байсан.
"Хаана болох юм?"
"Тэр мэдээж Сүбиний гэрт л болно шүү дээ. Тэгээд? Чи ирэх үү?" харцнаас чинь зугтан байж хэлсэн хариултыг минь багахан шоолон ирэх эсэхийг минь дахин, дахин шалгаагаад байсан чинь намайг их сандаргаж орхисон шүү.
Хэдий ингэтлээ сандарсан минь анх удаа биш ч тэр үед арай өөрөөр мэдрэгдэж байсан юм.
"Мм... би очно оо. Хэдэн цагаас юм?"
"Би чам руу хаягтай нь хамт зурвасаар явуулчихъя "
"Ойлголоо"
Бидний хамгийн анхны урт харилцан яриа миний товч хариултаар төгсөж, чи ширээг орхиж явснаар дуусаж билээ.
Гэхдээ энэ нь хоёр талд бие, биеэ шунаглан байх бидний тухай бус өөр нэгний юу ч үл агуулах баярт өдрийн талаар байсан нь дэндүү харамсмаар юм.
YOU ARE READING
LAW OF LOVE |Completed|
Short StoryХайрын хуульд баригдсан бид. Үүний золиос болсон чи болон би. 2021.09.20 - 2021.10.05