19-р хуудас

170 35 2
                                    

Нэг л мэдэхэд бидний эхлүүлсэн бүхэн дуусчихсан. Дөнгөж л нэгнийгээ хайрлаж эхэлсэн бидний сэтгэл тэр даруйдаа төгсчихсөн.

"Муу ижил хүйстэн новш!"

Төрсөн цагаасаа хойш эцэгтээ анх удаа алгадуулсан минь тэр үед байсан юм.

Магадгүй намайг чамд энэ талаараа хэлээгүй гэж чи уурлах байх л даа. Гэхдээ чамтай уулзах үед дотор минь орших бүхий л зориг хаашаа ч юм алга болчихсон.

"Юу дутлаа гэж чи ийм гаж сонирхолтой болчихсон юм, Чой Бомгю?!" энэ удаад ээжийн минь уцаартай хоолой.

Юу дутлаа гэж, гэнэ үү? Тэд надад өгдөг хэдэн халтар цаасаа бүхий л амьдралыг минь гэрэлтүүлэх чиний хайртай зүйрлэж буй нь миний дургүйг хүргэж байв.

"Чой Бомгю! Чи сонсож байна уу? Эцэг чинь чамтай юм ярьж байна. Анхнаасаа чамайг энэ сургуульд сургах хэрэггүй байсан юм. Хэн нь мэдэгдэхгүй хачин хүүхдүүдтэй нийлснээс л болж хүү минь ийм болчихлоо"

Эхэндээ намайг зэмлэж байсан эцгийн минь хоолой улам бүр сулран сүүлдээ чамайг харааж эхэлсэн ч би тэвчээд л байсан.

Хэрвээ эсэргүүцвэл байдал улам дордохыг мэдэж байсан учраас.

"Э-Ээжээ... яагаад байгаа юм бэ?"

Ээж гэнэт л халаасыг минь ухан утас, түрийвч зэргийг хурааж эхэлсэнд арайхийн ийн дуугарвал тэр ч бас дутахыг хүссэнгүй бололтой намайг алгадаж орхисон юм.

"Маргаашаас эхлээд чи хичээлдээ явахгүй. Би өөрөө мэдээд чамайг шилжүүлчих болохоор зүгээр л гэртээ чимээгүйхэн байж үз!"

Байдал хэдийдээ ингэтлээ дордчихсон юм бол?

Үнэхээр л ижил хүйстнээ хайрлах тийм нүгэлт зүйл юм гэж үү?

Хайртай нэгнээ хүссэнээрээ хайрласан нь тэгээд хайрын хуулийг зөрчсөн гэсэн үг үү?

LAW OF LOVE |Completed|Where stories live. Discover now