5-р хуудас

194 38 1
                                    

Нэг л мэдэхэд бид сургуулийн дээвэр дээр гараад ирчихсэн байсан.

Миний уруулаас багахан цус урсаж, хацар хөндүүр оргиж байсан ч надад хажууд минь хүндээр санаа алдан суух чиний шалбарсан гар л илүү хамаатай байсан бололтой.

Би юу ч үл дуугаран суух чиний гарыг зөөлөн үлээж өгснөө санаж байна.

Чамд ямар санагдсаныг мэдэхгүй юм. Гэхдээ миний хувьд энэ үнэхээр зориг шаардсан үйлдэл байсан.

Одоо болтол тэр үеийн намайг ширтэх харц чинь төсөөлөлд минь буудаггүй ч чамайг гараа татаж аваагүйд би их баяртай байсан шүү.

Магад чи миний инээмсэглэж байхыг анзаарчихсан байх.

"Яагаад эсэргүүцээгүй юм?"

Чиний надаас асуусан хоёр дахь асуулт.

"Б-Би зүгээр л... асуудал тарихыг хүсээгүй юм. Дараа нь би л хохирох учраас..."

Миний чамд хэлсэн хоёр дахь хариулт.

Ингээд бодоход биднийг холбосон нэгэн зориг муутай би бус шулуухан зантай чи л байсан юм байна.

"Танай эцэг, эх ч бас тийм байх нээ"

"Тийм гэж ямар?"

"Нэр төр, хөрөнгө мөнгөнөөс өөр зүйл боддоггүй, ёроолгүй сав шиг шуналтай хүмүүс"

Үнэхээр гайхмаар.

Бүхий л амьдралыг минь өгүүлчихсэн мэт ганц өгүүлбэр чинь чамайг ч бас над шиг хатуу чанга ч, хоосон амьдралтай гэдгийг харуулчихсан юм.

"Баярлалаа"

Дахин хэдэн минут чимээгүй суусны эцэст амнаас минь гарсан ганц үг энэ байсан.

Харин чи надаас асуулт асууж, шалгаалгүйгээр өөдөөс минь багахан л инээмсэглэсэн юм.

Гэхдээ дээврийг орхиж явахынхаа өмнө хэлсэн үгс чинь үнэхээр хачин ч, санааг минь зовоож орхисон шүү.

"Би магад маргааш хичээлдээ ирэхгүй байх. Тийм болохоор өөрийгөө сайн хамгаалаарай. Дахиж хүнд зодуулж болохгүй шүү"

LAW OF LOVE |Completed|Where stories live. Discover now