6-р хуудас

190 38 1
                                    

Үнэхээр л чи маргааш нь хичээлдээ ирээгүй.

Бүхэл өдөржин чамайг харуулдан суухад чиний халамжилсан утга бүхий үгс толгойд минь эргэлдсээр л байсан юм.

Яагаад ч юм би чамд санаа зовоод л байсан.

Чиний хэлсэн үгсийг санахдаа,
Хажуу талын хоосон сандлаа харах бүрдээ,
Хурц хийгээд үзэсгэлэнтэй нүдийг чинь үгүйлэх тоолонд санаа зовнил намайг дотроос минь түлхэн, чамайг гэх хүслийг минь улам л дүрэлзүүлж орхисон юм.

Анх удаа л байх. Тэгж хичээнгүйлэн хичээл хийсэн нь.

Ганцхан чамтай л уулзах шалтгаан гаргаж ядахдаа би тэр өдрийнхөө бүх хичээлийг нямбайлан тэмдэглэж, өөрөө хийхийг хүсээгүй ч чамд хэрэгтэй гэх бодолдоо дарагдан нэг ч үг үл үлдээн бичиж байснаа санаж байна.

Хичээл дууссаны дараа багшаас гэрийн чинь хаягийг аваад гүйх нь холгүй явсаар нэг л мэдэхэд зорьсон газраа ирчихсэн байж билээ.

Баячуудын том харшийн өмнө ирэхдээ л би чиний үгсийг бүрэн ойлгож чамайг ч бас надтай адилхан ганцаардмал нэгэн гэдгийг мэдсэн юм.

Хашааны гадна байх хонхыг дарахад яг л бодож байсан шиг минь үйлчлэгч бололтой нас тогтсон эмэгтэй надад хаалга тайлж өгөн үг дуугүй л нэг тийш дагуулж явсан нь чиний өрөө байсныг би эхэндээ мэдээгүй л дээ.

Өрөөний голд байрлах өргөн ор, бүдэг ногоон өнгийн ханын цаас, цонхоор орж ирэх хурц гэрлийг хааж ядан байх шаргал хөшиг.

Хамгийн гол нь өрөөний үнэт чимэг болох чи.

Намайг орж ирснийг ч үл анзааран доош харан хэвтэх чи тэр үед дэндүү үзэсгэлэнтэй байсан юм.

LAW OF LOVE |Completed|Where stories live. Discover now