22-р хуудас

360 46 10
                                    

Бомгю хэд хоног гэртээ суусны эцэст нэг юм гадагш гарч буй нь энэ байв.

Тэрээр тайвнаар алхан эргэн тойрноо ажиглах агаад ажил руугаа явах гэж яарсангүй.

Сэтгэлд байсан бүхнээ цаасан дээр буулган Ёнжүн лүү явуулчихсан болоод ч тэр үү санаа нь амарсан байх ч хайртаас нь хариу ирээгүй нь түүнийг санааг багахан зовоох аж.

Түүний тэмдэглэл харь улсад суугаа хайрт луу нь яваад аль хэдийн тав хонолоо шүү дээ. Гэтэл одоо болтол ямар нэгэн хариу ирээгүй нь түүнд үлдсэн бяцхан итгэлийг бага багаар үгүй хийж байлаа.

--

Өдрийг нэгэн хэвээр өнгөрүүлсэн Бомгю толгой гудайлган гэрийн зүг алхана.

"Бомгю!" хэн нэгний түүнийг дуудах хоолой Бомгюд сулхан сонсогдсонд тэр толгойгоо зөөлөн сэгсэрсэн ч өнөөх хоолой дахин дуулдлаа. Бомгю яг л тэнэг хүн шиг инээн өөрийгөө галзуурч хэмээн бодоод ч амжив.

"Гю?" гэрийнх нь үүдэнд зогсох үл таних нэгэн амандаа ийн шивнэхэд Бомгю одоо л нэг юм толгой өндийх агаад өөрийн урд зогсох нэгнийг таньж ядан байлаа.

Гагцхүү хэдэн сар жил хүсэн хүлээж, өгүүлсэн нэгэн нь одоо түүний урд өөрийн биеэр зогсож байна шүү дээ.

Хоёр санасан сэтгэл нэгнийгээ хармагц хөшиж аль нь ч түрүүлж үйлдэл хийж чадсангүй.

Харин Бомгю. Тэр айж байлаа. Урд нь зогсох нэгэн зөвхөн түүний төсөөлөл байхвий гэхээс.

Тэгээд Бомгю эргэж харан шууд л гүйж эхлэв. Бодит байдлаас зугтахыг хүссэндээ, одоо л үгүй бол хэзээ ч үгүй. Мартаж ядан байсан сэтгэл нь буцаад задарвал тэр яахаа мэдэхгүй байлаа. Хамгийн гол нь тэр энэ бүгдээс болж Ёнжүнийг зовно хэмээн итгэчихсэн байсан юм.

"Бомгю, зогс л доо..." Ёнжүн ч бас түүний ардаас гүйх ба замаа үл анзааран хурдлах хайртдаа санаа зовон хурдаа улам нэмнэ.

Бомгю хамаг хурдаараа гэрээсээ холдон гүйх боловч Ёнжүн түүнийг аль хэдийн гүйцжээ.

Гадаа харанхуй болж гудамж дахь хүмүүсийн хөл хөдөлгөөн ч багассан байв. Гагцхүү энэ завшааныг ашиглах мэт Ёнжүн Бомгюг хэзээ ч тавьж явуулахгүй гэсэн шиг араас нь чангаас чанга тэврэв.

Олон жил санагалзсан сэтгэлээ дэвтээх мэт дулаан тэврэлт, нэгнийхээ үнэрээр уушгиа дүүргэх залуу хөвгүүд, хэдий одоо хажууд нь байгаа ч нэгнээ улам санагалзах тэдний биес. Нэгэндээ улам шунах тэд.

Тэд хэтэрхий атаархмаар харагдах ч хамгийн өрөвдөлтэй харилцаа тэдний дунд байлаа.

"Санасан... үнэхээр их" Ёнжүн өөрөөс нь багахан намхан хайртынхаа хүзүүнд нүүрээ наан ийн шивгэнэх бол Бомгю нулимс дүүрэн нүдээ түүнээс нуун байлаа.

"Яах гэж ирсэн юм?"

"Миний хариулт тодорхой шүү дээ, Гю. Би чамд хайртай болохоор"

"Гэхдээ л... чи надаас болж а-амьдралаа баллаж болохгүй шүү дээ" Бомгюгийн хоолой уйлснаас нь болж сонин сонсогдох ч түүнд тийм ч хамаатай байсангүй.

Харин Ёнжүн зөөлнөөр инээмсэглэн түүнийг өөр лүүгээ харуулсаар нулимсыг нь арчиж өгөв.

Тэгээд дахин нэг тэврэлт. Илүү дулаан шинэ мэдрэмж. Хэзээ ч саламгүй тэр л хүнээ тэврэх хөвгүүд хоёул инээмсэглэх аж.

Эцэст нь тэдний үнсэлт. Энэ нь тэдэнд үнэхээрийн шинэлэг байв. Хэн хэн нь шунан дурлаж, илүү ихээр хүсэхдээ нэгэндээ уусан шингэж байв.

"Хайрт минь, миний Гю. Чи надаас асуусан шүү дээ. Хайрын хуулиас өөрсдийгөө чөлөөлмөөр байна уу гэж?"

Ёнжүнийг ингэж хэлэхэд Бомгю одоо л нэг юм өөрийн бичсэн зүйлээ санан ичих шиг болов.

"Гэхдээ л болохгүй шүү дээ, Жүн. Хайрын хуулийг зөрчиж болдоггүй юм" Бомгю хайртынхаа өнөөх л хурц ч сэтгэл татам нүд лүү ширтэн хэлэх бол Ёнжүн инээмсэглэсээр толгой сэгсрэв.

"Мэдээж болно. Чи л дэргэд минь байна гэвэл би дараа дараагийн үйлдэлдээ дахин хэзээ ч харамсахгүй.
Ким Тагсу би түүнийг одоо болтол санаж байна. Тэр бидний учралын эхлэлийг тавьсан нэгэн шүү дээ. Бас 'Жүн' би энэ нэрэндээ одоо ч дуртай.

Би чамайг анх үнсэх үедээ үнэхээрийн зөөлөн мэдрэмжийг авсан. Дахин, дахин шунан дурламаар тийм л мэдрэмж. Эцэст нь би өөрсдийгөө чөлөөлмөөр байна. Хэн тогтоосон нь үл мэдэгдэх энэ хуулиас"

Ёнжүн Бомгюгийн тэмдэглэл дунд байх өөрт нь зориулсан асуултуудад хариулсан нь энэ байлаа. Харин Бомгю тасралтгүй инээмсэглэн өөрийн дурлалт нэгнээ жаргалтай нь аргагүй ширтэн байв.

"Хайртай шүү, Чой Ёнжүн"

__

Анхны bxb бичвэр маань ийнхүү дуусаж байна. Хэдий алдаа дутагдал ихтэй ч эртнээс л ийм маягаар бичиж үзэхийг их хүсдэг байсан болохоор их сэтгэл хангалуун байна. Мөн энэ хүртэл хамт байсан бүх уншигч нартаа үнэхээр их баярлалаа.

LAW OF LOVE |Completed|Donde viven las historias. Descúbrelo ahora