Энэ бүхэн хэтэрхий хурдан болоод өнгөрчихсөн мэт санагдаж магадгүй юм. Гэхдээ би чамтай хамт байсан бүхий л хугацаандаа хамгаас илүү жаргалтай байсан юм шүү.
Бидний анхны болзоо.
Бусад энгийн хосууд шиг гадуур хамт зугаалж, гудамжаар хөтлөлцөн алхах эрхгүй бид анхны болзоогоо чиний гэрт хийж байсан юм.
Бүхэл шөнөжин кино үзэж, нэгнийхээ тухай ярилцан дэндүү гэмээр жаргалтай өнгөрүүлсэн мөчүүд.
Бусад хүмүүсийн хэлдэг шиг яг л тэр цаг үедээ гацчихмаар.
"Жүн, чи чадах уу?" гарыг чинь дэрлэн хэвтэх би нам дуугаар ийн асуусан ч чи нухацтай байдлыг минь анзаараагүй.
"Юуг тэр вэ?"
"Өөрсдийнхөө төлөө байгаа бүхнээ орхиж. Одоогийн хангалуун амьдралдаа эргэж ирэхгүйгээр надтай хамт урагшилж чадах уу?"
"Мэдээж чадна шүү дээ, Гю. Чи л хажууд минь байна гэвэл би дараагийн хормоос амьсгалахгүй байсан ч чадна"
Чи чихэр мэт нандин үгсээ тоомжиргүй урсгаж орхичхоод духыг минь тамгалах мэт л удаанаар үнсэж билээ.
Гэхдээ чи хэлсэндээ хүрээгүй. Би л хажууд чинь байвал байгаа бүхнээ орхин урагшилж чадна хэмээн ам гарсан мөртлөө одоо чи өөр нэгэн улсад үл таних эмэгтэйтэй хүчээр гэрлэх дээрээ тулчихсан байгаа шүү дээ.
Үнэхээр өрөвдмөөр юм чи бид хоёр.
ŞİMDİ OKUDUĞUN
LAW OF LOVE |Completed|
Kısa HikayeХайрын хуульд баригдсан бид. Үүний золиос болсон чи болон би. 2021.09.20 - 2021.10.05