3-р хуудас

210 37 1
                                    

Маргааш нь чи хичээлдээ ирээгүй.

Яагаад ч юм хоосон оргиж, ширээгээ дэрлэн хэвтэж буй чиний төрх нүдэнд минь үзэгдэж байсан нь үнэхээр хачин санагдаж билээ.

Дөнгөж өчигдөр нь л зүс таних төдий болсон нэгнээ ингэж их үгүйлнэ гэдэг байж боломгүй хэрэг ч чиний надад төрүүлсэн анхны сэтгэгдэл хэтэрхий гүнзгий байсан бололтой.

Байн, байн хаалга руу ширтэн чамайг хүлээж сууснаа нуухгүй ээ. Гэвч чи сургууль дээр ирэлгүй бараг л долоо хоносон.

Эцэст нь нэг юм чи ирсэн ч өмнөхөөсөө ялгаатай нь нүүр дүүрэн шархныхаа оронд инээмсэглэлээ тодруулсаар ангид орж ирж билээ.

Тэгээд нааш ирээд намайг анх удаа л харж буй мэт хэсэг ширтсэний эцэст надаас асуусан асуулт чинь "Чамайг хэн гэдэг билээ?" байсан юм.

Би чиний асуултад сандарч ядсаар хариулснаа маш тод санаж байна.

"Ч-Чой Бомгю" миний товч хариултад чи зөөлхөн инээмсэглээд "Чой Бомгю, адилхан овогтой юм байна" чамайг ингэж хэлэхэд л би анх удаа ийм овогтой доо талархаж билээ.

Ингээд бодоход би чамаас болж үргэлж л сэтгэл дундуур байсан өөртөө их л дуртай болчихжээ.

LAW OF LOVE |Completed|Where stories live. Discover now