"Яаж байгаа юм?!"
Анх удаа чамаас тусдаа ганцаар тамхилан зогсоход минь чи хаанаас ч юм гарч ирэн гарт байх тамхийг минь газар шидчихсэн юм.
Чамайг хэдийдээ дээвэр дээр гараад ирснийг мэдэхгүй ч уцаарлангуй хоолойг минь таслан чи дахиад л өнөөх чихэрлэг ч гашуун уруулаа миний уруулд нааж орхисон.
Анхныхаас ялгаатай нь энэ үнэхээр нандигнамаар байсан юм. Ширүүн хийгээд хүчээр бус илүү зөөлнөөр. Илүү гүн мэдрэгдэх үнсэлт.
"Энэ л байж шүү дээ. Бүхэл өдөржин үгүйлсэн зүйл минь ганцхан энэ... чиний уруул байж"
Үнсэлтээ салган хэлсэн чиний утгагүй үгс. Чи инээмсэглээд л байсан. Шанаанаас минь зуурах гараа үл буулган нүд лүү минь удтал ширтсэн.
"Гю, чи тамхинаас гарах хэрэгтэй" хоёр гаруй минут чимээгүй байсны эцэст хэлсэн үгс чинь яагаад ч юм уурыг минь хүргэж билээ.
"Яагаад би тамхинаас гарна гэж? Чи ч бас татдаг байж намайг хэрэглэхийг хорьж байгаа хэрэг үү?"
"Тийм биш ээ, Гю. Би ч бас тамхинаас гарах болно. Надад одоо чи байхад би тэр тамхиар яах юм?"
Чиний сэтгэл гижигдэм үгс намайг хангалттай догдлуулж байсан ч би тухайн үедээ хараахан ойлгож чадаагүй юм.
Ойлгосон ч ил гаргахыг хүсээгүй. Чиний ойлгомжгүй занг тэвчээгүйдээ л тэр.
Чи хэзээ ч юм гарч ирэн намайг догдлуулж хаячхаад маргааш нь хариугаа авах мэт л өөр нэгэнтэй инээлдсээр хажуугаар минь зөрдөг байсан.
Үнэхээр ойлгомжгүй чи.
"Ю-Юу гэсэн үг юм?"
"Энэ магад гаж сонсогдох байх. Гэхдээ Гю, би чамд сайн бололтой. Хоёр эрэгтэй хүн ийм харилцаатай байж болохгүй гэдгийг мэдэх ч... энэ бүгд хайрын хуулиас эсрэг ч би өөрийгөө барьж дийлэхгүй нь"
Одоо би өөрийгөө ч ойлгохгүй нь.
YOU ARE READING
LAW OF LOVE |Completed|
Short StoryХайрын хуульд баригдсан бид. Үүний золиос болсон чи болон би. 2021.09.20 - 2021.10.05