21-р хуудас

175 36 1
                                    

Ингэхэд чамд бидний хамтдаа авхуулсан зураг байдаг уу?

Надад уул нь зөндөө зураг байдаг байсан юм сан. Өрөөний минь ханаар дүүрэн бидний хамтдаа инээлдэн авхуулсан зургууд.

Гэвч ээж минь гэрт ирэх тоолондоо галзуу юм шиг л аашилж зургуудыг минь урчихдаг байсан юм.

Одоо надад үлдсэн зураг гэвэл гарт минь байгаа ганц энэ л байна. Хамтдаа хамгийн анх авхуулсан зураг.

Бидний хэн нь ч зовлон агуулаагүй гэнэн нүдээрээ нэгэн лүүгээ цоо ширтэн авхуулжээ.

Магадгүй чамд бидний зураг байдаггүй байх тиймээс жоохон ч болтугай сэтгэлээ дэвтээж, хуучны жаргалтай үеэ дурсахыг хүсвэл дэвтрийн хамгийн арын хуудсыг нээж үзээрэй.

Би тэнд энэхүү зургаа хавсаргалаа. Жоохон үрчгэр байгаад уучлаарай. Би ээжийн хүчтэй гараас арайхийн салгаж авсан юм.

Хэрвээ чамд ч бас бидний эсхүл зөвхөн чинийх байсан ч хамаагүй зураг байдаг бол надад заавал өгөөрэй. Чамтай уулзахгүй байж мэдэх ч ядаж зургийг чинь ч болтугай харан дотроо баясмаар байна.

Ингээд миний тэмдэглэл бараг л дуусаж байх шиг байна, миний Жүн.

Яахав бидний хамтдаа өнгөрүүлсэн мөч бүхэн энэхүү дэвтэр дээр багтаагүй ч хөндлөнгийн нэгэн уншвал бидний хайрыг ойлгоно хэмээн найдаж байна.

Хурим болох өдөртэй чинь уралдаж бичсэн болоод ч тэр үү сэтгэлд минь ер хүрч өгөхгүй байгаа ч чамайг ойлгоно гэж найдъя, хайрт минь.

Эцэст нь би чамаас асуумаар байна. Энэ удаад сүүлчийнх нь байх болов уу хэмээн айж байна.

Хайрт минь, миний Жүн.

Чи өөрсдийгөө энэ хайрын хуулиас чөлөөлмөөр байна уу?

Чой Бомгю

Бомгю тэмдэглэлийн дэвтрээ хаан уртаар санаа алдчихаад шуудангаар явуулахад бэлэн болгож өнөөх дэвтрээ цайвар цэнхэр өнгийн цаасаар боож эхлэв.

Тэгээд хайртынхаа байгаа газрын хаягийг тэмдэглэн эргэлзэх зүйлгүй шууданд хийн явуулах ажээ.

LAW OF LOVE |Completed|Where stories live. Discover now